COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН НЭРЭМЖИТ НУТГИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГУУДЫН СПОРТЫН АНХДУГААР НААДАМ ЭХЭЛЛЭЭ

2018 оны 11 сарын 14

Э.Ганбат

     Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын биеийн тамир, спортын хамтлагын үйл ажиллагааг идэвхжүүлэх, ажилтнуудыг хөдөлгөөний хомсдлоос сэргийлэх, эрүүл мэндийг бэхжүүлэх зорилгоор зохион байгуулж буй нийслэлийн Засаг даргын нэрэмжит спортын наадмын нээлт 2018 оны 11 дүгээр сарын 12, 13-ны өдөр Буянт Ухаа спортын ордонд боллоо.

     Энэхүү анхдугаар наадмыг Сүхбаатар дүүргийн ИТХ-ын дарга Эрдэнийн Ганбат нээж үг хэллээ.

     Спорт наадам нь сагсан бөмбөг, волейбол, ажлын байрны дасгал, спорт явган аялал, дартс гэсэн төрлүүдээр нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төрөл тус бүрээр шигшээ 16 баг тамирчид өрсөлдөж байгаа юм.

     Шигшээ тэмцээнд волейболын төрөлд Сүхбаатар дүүргийн ИТХ-ын эрэгтэй, эмэгтэй баг, сагсан бөмбөгийн төрөлд Нэгдсэн эмнэлэг, Цагдаагийн 2 дугаар хэлтсийн эрэгтэй, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын эмэгтэй баг, дартсын төрөлд Эрүүл мэнд, нийгмийн даатгалын баг тамирчид дүүргээ төлөөлөн оролцож байна.

     Баг тамирчдадаа амжилт хүсье.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
610299
0 эможи

Э.Ганбат

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up