COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2019 ОНЫ ТӨСӨВ БАТЛАГДЛАА

2018 оны 12 сарын 24

Arslan.mn

   Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 3 дугаар /ээлжит/ хуралдаан 2018 оны 12 дугаар сарын 17-ноос 20-ны өдөр хуралдаж 7 асуудал хэлэлцэн шийдвэрлэхээс 6 асуудал хэлэлцлээ.

      Хуралдаанаар:

1. Дүүргийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2018 оны биелэлтийн тухай

2. Дүүргийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт, 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн явц, 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай

3. Дүүргийн газар зохион байгуулалтын 2018 оны төлөвлөгөөний биелэлт, газар зохион байгуулалтын 2019 оны төлөвлөгөө батлах тухай

4. Газрын үнэлгээний зэрэглэл (бүс)-ийн газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх зааг, хязгаарыг тогтоох тухай

5. Дүүргийн 2019 оны төсвийн төслийн тухай асуудлуудыг дүүргийн Засаг дарга Х.Болормаа

6. Дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2018 оны үйл ажиллагааны тайланг дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Д.Азжаргал нар танилцуулж хуралдаанаар хэлэлцэж холбогдох тогтоол шийдвэрүүдийг гаргасан байна

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
610292
0 эможи

Э.Ганбат

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up