COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

СБД-ЫН 16-Р ХОРООНД ГҮНИЙ УС ЗАЙЛУУЛАХ ШИНЭ АРГЫГ НЭВТРҮҮЛЛЭЭ

2019 оны 11 сарын 07

Arslan.mn

Сүхбаатар дүүргийн 16-р хорооны Ойчид хэсгийн гудамжнуудад гүний ус нэвтэрсэн асуудал гараад байсан. Тэгвэл тус дүүргийн ИТХ дарга Э.Ганбатын санаачилгаар НҮБ-Хабитат байгууллага гүний ундаргаас гарч буй усыг зайлуулах шинэ технологийг нэвтрүүлж,  усны урсацыг голын урсгалруу нийлүүлэх ажлыг хийжээ.

Тус хэсгээс гүний ус ихээр гардаг бөгөөд тухайн орчинд амьдарч байгаа иргэд зундаа шавар шавхайтай, өвөлдөө мөстөж хөлдсөн, айлууд усанд автдаг гэх мэт олон асуудлыг дагуулдаг байсан аж. Тэгвэл өнөөдөр энэхүү технологийн ачаар иргэд аюулгүй, цэвэр орчинд амьдрах нөхцөл бүрдсэн байна.

Ашигласан технологийн хувьд хөрсийг хуулан ундрагийг ил гарган ус нэвчдэггүй тусгай материалыг хөрсөн дээр дэвсэн ундрага бүхий сувагт хошуу байршуулсан бөгөөд дээр нь голын чулуу байрлуулан ус нэвчдэггүй тусгай материалаар ороон шуудууг газар доор байрлуулжээ. Энэ нь тухайн ундрагаас гарсан ус тухайн сувгаар дамжин голын урсгалруу орох нөхцлийг бүрдүүлж байгаа аж.

Одоогоор гудамжны хөрсний ус гүйцэт нэвчээгүй учир гудамж засагдах боломжгүй байгаа ба ирэх хавар энэ ажил бүрэн дуусна гэж Сүхбаатар дүүргийн ИТХ-ын дарга Э.Ганбат энэ үеэр хэлж байлаа.

ФОТО

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
610175
1 эможи

Зочин
2019-11-07 13:41
Зочин
2019-11-07 12:19
СБД-ЫН 16-Р ХОРООНД ГҮНИЙ УС ЗАЙЛУУЛАХ ШИНЭ АРГЫГ НЭВТРҮҮЛЛЭЭ
Э.Ганбат

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up