COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ҮЙЛ ЯВДАЛ: УНТЭ-т олон нийтэд танилцуулах өдөрлөг болно

2019 оны 11 сарын 01

Arslan.mn

10.00 цагт Сүхбаатарын талбайд “Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэе” жагсаал болно.

11.00 цагт МҮХАҮТ-д “Монголын гоо сайханы бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарын хамтын ажиллагааны өдөрлөг” болно.

11.00 цагт Нээлттэй нийгэм форумд “Глоб интернэшнл төв”-өөс Сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хамгаалах, тэдний эсрэг гэмт үйлдлийг ял шийтгэлгүй үлдээж буйг таслан зогсоох олон улсын өдрийн талаар мэдээлнэ.

11.30 цагт Улсын нэгдүгээр төв эмнэлэгт тус эмнэлгийн орчны шинэчлэлт, зохион байгуулалтын өөрчлөлттийг олон нийтэд танилцуулах өдөрлөг болно. Утас: 88331414, 88106000

11.40 цагт Богд хааны ордон музейд “Хааны хачин” үзэсгэлэнгийн нээлт болно.

12.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд  нэр бүхий сэтгүүлчдийг тагнаж, чагнасан хэргийн талаар МСНЭ-ээс мэдээлнэ. Утас: 90106600, 99097968

12.30 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд Монголын ашигт малтмалын тээвэр эрхлэгчдийн "Арвин зам" холбооноос дотоодын тээвэр эрхлэгчдийн эрх ашгийн зөрчлийн талаар мэдээлнэ. Утас: 90800007, 96112255

14.00 цагт “Happiness Center Monglia”-д Хүүхдийн эрх хамгаалал төв болон хүүхдийн нөхөн сэргээх "Үжин" төвийн нэг жилийн ойн баярын ёслол болно.

15.00 цагт Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдана.

19.00 цагт Монголын Урчуудын эвлэлийн хорооны үзэсгэлэнгийн танхимд “Урлан Парфумс” брэндийн шинэ сүрчигний танилцуулга болон Төрийн соёрхолт зураач Ц.Цэгмэд, түүний охин Ц.Цацрал хамтарсан үзэсгэлэнгийн нээлт болно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
609931
0 эможи

keyboard_arrow_up