COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

“Улаанбаатар Смарт Карт” ХХК-иас МЭДЭГДЭЛ гаргалаа

2019 оны 10 сарын 29

улаанбаатар смарт карт зурган илэрцүүд

2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр “25 дугаар суваг” телевизийн “25 цаг” мэдээллийн хөтөлбөрөөр Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч М.Халиунбат болон тус телевизийн бэлтгэн нэвтрүүлсэн үндэслэлгүй мэдээллийн тухай Улаанбаатар смарт карт ХХК-аас дараах мэдэгдлийг гаргаж байна. 

“Улаанбаатар смарт карт” ХХК нь 2014 онд Монгол Улсын Нийслэл Улаанбаатар хот болон эрх бүхий этгээдийн сонгон шалгаруулалтаар шалгарсан Дата карт консерциум нарын төр – хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хамтран байгуулсан, Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд удирдлага, мэдээллийн болон цахим төлбөрийн систем нэвтрүүлэх төслийг хэрэгжүүлж буй компани юм.

Гэтэл Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч М.Халиунбат нь Улаанбаатар смарт карт ХХК-аас ажил үүргийн шугамаар мэдээ, мэдээлэл авч мөн дээрх мэргэжлийн байгууллагуудын дүгнэлт, зөвлөмж гарсаар байтал 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 25 дугаар суваг телевизийн “25 цаг” мэдээллийн хөтөлбөрөөр тус компанийн нэвтрүүлсэн системийн “GPS систем ажилладаггүй, хааяа ажилладаг, хагас ажилладаг, үүнээс улбаалан машин цагийн зардал худлаа тооцогдож байна, ... хяналтын камер тавиагүй, сүүлд камержуулж эхэлсэн, ... зорчигч тоолох систем байхгүй ...” гэх зэргээр компанийн үйл ажиллагааг харлуулан буруутгах, тасалдуулах, зогсоох, улмаар тус компанийн бизнесийн болон ажил хэргийн нэр хүндийЙг гутааж, цаашлаад ард иргэдэд тус компани нь төслийг хэрэгжүүлэхгүй, нэвтрүүлсэн систем нь ажиллахгүй байгаа мэтээр бодит үнэнд нийцэхгүй худал мэдээллийг олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр санаатайгаар, удаа дараа ийнхүү тарааж байгаа явдалд туйлын ихээр харамсаж байна.

Иймд бид Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч М.Халиунбат болон 25 дугаар суваг телевизийн 2019 оны 10 сарын 24-ний өдрийн “25 цаг” мэдээллийн хөтөлбөрөөр тус компанийн ажил хэргийн нэр хүндийг гутаасан, бодит үнэнд нийцэхгүй худал мэдээллийг олон нийтэд тараасан болохыг шалгуулахаар хууль, шүүхийн байгууллагад хандах болсоныг үүгээр мэдэгдэж байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
609839
7 эможи

Зочин
2019-10-29 21:15
shuuhed ogoh ni zuv
Зочин
2019-10-29 17:53
Navchaa
2019-10-29 17:19
Unen l helsen bn
Зочин
2019-10-29 17:03
нэг автобус 700 сай гэсэн шүү. Аймаар мөнгө угаалт байна. Хаана яаж цавчих талаараа хэдийн тохирсон байх даа
Зочин
2019-10-29 17:02
Хэн нэгний хийсэн зүйлийг үгүйсгэж байдаг эрх дархтангууд арай л хэтэрч байнаа. 700 саяын шахаа хийх гээд л ингээд байгаа юм биш үү ойлгомжтой л байна ш дээ
Зочин
2019-10-29 17:01
Хэн нэг этгээд нь улс төрийн албан тушаал байдаг юм уу ямар нэгэн эрх мэдэлд очихоороо заавал нэг ашиг хонжоо харсан юмны араас хөөцалдаж байдаг. Тэртэй тэргүй 4 жилийн дараа байх ч уу үгүй ч үү гэсэн байдлаар хамаг чадлаараа зүтгэж абйдаг энэ албан тушаалын ялзралаа болих хэрэгтэй юм биш үү.
Зочин
2019-10-29 16:56
Зорчигч гэчихжээ, Халиунбат гээч нь юм биш үү өөрөө ккк
Зорчигч
2019-10-29 16:43
Үнэнийг л хэлсэн шд. Танай байгууллага хурдан татан буугдаач. Солонгосын кармааны мөнгөөр баяжсан хэдэн малнуудын лайгаар удаан тэслээ. Одоо болоо юм бишүү.
Зочин
2019-10-29 14:23
keyboard_arrow_up