7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
01 сарын 29, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Зөвшөөрөлгүй барьсан идлэг шонхор Улаанбаатар руу оруулах гэж байжээ

админ
2019 оны 10 сарын 29

Arslan.mn

Авто тээвэр шалган бүртгэх товчоод, хяналтын цэгүүдэд нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас /НМХГ/ байнгын шалгалт хийж байгаа юм. Шалгалтаар идлэг шонхор шувуу тээвэрлэж явсан зөрчил илэрчээ.

Энэ талаар тодруулбал, НМХГ "Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Өлзийт”-ийн авто тээвэр шалган бүртгэх хяналтын цэгт үүрэг гүйцэтгэж байсан албан хаагчид өчигдөр орой улсын дугаартай, Тоёота королла маркийн тээврийн хэрэгслийг зогсоож, ачаа тээшинд үзлэг хийхэд иргэн Б нь Дундговь аймгийн нутаг дэвсгэрээс зөвшөөрөлгүйгээр барьсан 2 бодгаль идлэг шонхор шувуу, 3 бодгаль ногтруу шувуу тээвэрлэж явсныг илрүүлсэн.

Идлэг шонхор шувуу барьсан үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй тул харъяаллын дагуу шалгуулахаар Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэст шилжүүллээ" гэсэн мэдээллийг өлгөө.

Хяналт шалгалт үргэлжилж байгаа аж.

Arslan.mn

Эх сурвалж: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
609836
0 эможи

Зочин
2019-10-29 17:52
Зочин
2019-10-29 13:41
keyboard_arrow_up