COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Нийтийн тээврийн бүх автобусыг ОНЛАЙН КАМЕРТАЙ болгож, хяналтыг нэмэгдүүлнэ

2019 оны 10 сарын 29

Arslan.mn

“Улаанбаатар смарт карт” ХХК болон Нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газартай хамтран тохиролцсоны үндсэн дээр хяналт, шалгалтын чиглэлд дараах ажлыг хийж гүйцэтгэхээр төлөвлөөд байна. 

Тодруулбал, нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа бүх автобус болон троллейбусанд хяналтын онлайн камерыг /On-line/ суурилуулах, одоо ашиглагдаж байгаа камер /Off-line/ камеруудыг шинэчлэх ажлыг хийхээр төлөвлөөд байна. Ингэснээр үйл ажиллагааны орчныг сайжруулах,хэвийн найдвартай үйл ажиллагааг хангах, жолооч, шалгагч нарын өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавих, нийтийн тээврийн хэрэгсэлтэй холбогдсон зам тээврийн осол, гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр өндөр ач холбогдолтой юм. 

Энэхүү ажлыг “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн зүгээс дэмжиж хамтран ажиллах боломжтой гэдгээ албан ёсоор мэдэгдээд байна. 

Өмнө нь бичлэг шүүдэг, зөрчил гэмтлийг бичлэгнээс харж цаг алдах зэрэг дутагдалтай олон талууд байжээ. 

Энэхүү ажлыг хийн бүх автобуснуудыг онлайн камертай болгосноор тухайн нөхцөлд удирдлагын төвөөс чиглэлийн автобусыг хянах, бэлэн мөнгөний зорчилтыг багасгаж, картын хэрэглээг ихэсгэх боломжтой гэж мэдэгдлээ. 

Хэрвээ бүх автобус онлайн төлөвт шилжвэл халаасны хулгайн гэмт хэргийн гаралт багасах, автобусны гэмтлийг үнэн зөвөөр шууд шүүх, автобусанд гарсан маргаан зөрчлийг шууд байдлаар шүүх, автобусны зорчих хэсгийн ачааллыг харах юм. 

Цаашлаад тээврийн цагдаагийн алба, авто замын удирдлагын төвтэй хамтран автозамын түгжрэлийг багасгах зорилгоор нэгдүгээр эгнээгээр зорчих, зогсолт хийдэг такси хувийн унааг хянах, торгууль ногдуулах зэрэг камерыг ашиглалт сайжрах бүрэн боломжтой цогц шинэчлэлт болж чадна гэдгийг албаныхан мэдээллээ. 
 

Эх сурвалж: Б.ПҮРЭВ-ОД
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
609818
5 эможи

Зочин
2019-10-29 12:16
гоё хэлжээ
Zochin
2019-10-29 11:35
Tegmeerdee. Jolooch nar mungiig yostoi huudiilj duuslaa. Teglee geed avtobusnii too n nemegdej, ariun tsever n saijirch, har utaa n bagash, avtobusand bainga yavdag heden gar utasnii hulgaich nar n alga boldog, jolooch nar n soyoltoi boldog bol belen mungu ogood l baihsan.
Зочин
2019-10-29 10:40
Жолооч нар бэлэн мөнгө үнэндээ маш их авч байна доо
Зочин
2019-10-29 10:38
Маш их баярлалааа. Хяналтаа сайжруулчихвал дагаад бэлэн мөнгөний зорчилт, гэмт хэрэг гарах магадлал буурах байх гэж бодож байна.
зочин
2019-10-29 10:26
Талархаж байна халаасны хулгайчаас болгоомжилж явах маш хэцүү
keyboard_arrow_up