COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ҮЙЛ ЯВДАЛ: “Хамтдаа бүтээе-Хамтдаа хөгжье” уулзалт, зөвлөгөөн болно

2019 оны 10 сарын 28

Arslan.mn

Төрийн ордонд УИХ дахь МАН-ын бүлэг, АН, ШИНЭН-ын зөвлөл хуралдана.

09.00 цагт “Корпорэйт” зочид буудалд “Экспорт Монгол 2019” олон улсын бизнес форум болно.

09.00 цагт ЭМЯ-нд Үндэсний хөгжлийн газраас “Төсөл хэрэгжүүлэлт, хөрөнгө оруулалт” сургалт зохион байгуулна.

10.00 цагт “Blue Sky” зочид буудалд “Хот байгуулалтын түүхэн үйл явц,өнгөрсөн одоо ирээдүй” эрдэм шинжилгээний хурал болно. Утас: 88099272

11.00 цагт ЗХЖШ-ын жагсаалын талбайд Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсад үүрэг гүйцэтгэсэн IX ээлжийн цэргийн багийн бүрэлдэхүүнд төрийн одон гардуулна. Утас: 88810818

11.00 цагт Төрийн ордонд “Хамтдаа бүтээе-Хамтдаа хөгжье” уулзалт, зөвлөгөөн болно.

11.00 цагт Монголын театрын музейд Төрийн шагналт, Ардын жүжигчин, зууны манлай кино найруулагч Д.Жигжид, Урлагийн гавьяат зүтгэлтэн, кино зохиолч, найруулагч Ц.Зандраа, Гавьяат жүжигчин Б.Бадамгарав нарын 100 насны ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал болно.

11.30 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д нийтийн тээврийн хөгжлийн төвөөс “Оч” төвөөс Нийслэлийн нийтийн тээврийн хөгжүүлэхэд тулгамдаж буй асуудлын талаар мэдээлнэ.

11.30 цагт Улаанбаатар (HUB) инновацын төвд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газрын хамтран байгуулж буй “Идэвхжилтийн төв”-ийн нээлт болно.

12.00 цагт Монгол, Туркын Найрамдлын цэцэрлэгт хүрээлэнгийн Мэлхийт хөшөөний дэргэд нийслэлийн Сүлдэт хуур эгшиглүүлэх, Монголын нууц товчоонд хүндэтгэл илэрхийлэх ёслол болно.

12.00 цагт Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд “Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал болно. Утас: 99122141, 96664674

12.00 цагт Гэрлэх ёслолын ордонд Улаанбаатар хотыг үүсгэн байгуулсны 380 жилийн ойн хүрээнд НЗДТГ, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас олон жил ханилсан хосуудын хуримын ёслолыг зохион байгуулна. Утас: 88098294

12.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос ЖДҮХС-гийн үйл ажиллагааны талаар мэдээлнэ.

13.00 цагт Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны 251 дүгээр цэцэрлэгийн нээлт болно. Утас: 99107371

14.00 цагт Баянзүрх дүүргийн 84 дүгээр сургуульд “Шударга ёс” хөтөлбөрийн үр дүнг танилцуулна. Утас: 99167127

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
609740
0 эможи

Зочин
2019-10-28 12:27
keyboard_arrow_up