COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ҮЙЛ ЯВДАЛ: Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зѳвлѳгѳѳн болно

2019 оны 10 сарын 25

Arslan.mn

08.00 цагт Хангарди ордонд Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зѳвлѳгѳѳн болно. Утас: 11325044

09.00 цагт Төрийн ордонд Монголын эмч нарын VI дугаар их хурал болно. Утас: 99179899, 88027947, 86885060

09.00 цагт “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн  байранд нийслэлд дулаан түгээх, хангах үйл ажиллагаа эрхэлж буй тусгай зөвшөөрөл  эзэмшигчдийн уулзалт-зөвлөгөөн болно. Утас: 99115624

09.00 цагт “Туушин” зочид буудалд “Ногоон технологи, ногоон зээл” чуулган, үзэсгэлэн эхэлнэ. Утас: 99153766

09.30 цагт Нээлттэй нийгэм форумд “Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмын төсөл” хэлэлцүүлэг болно.

10.00 цагт Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдана.

10.00 цагт ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнд тус хүрээлэнгийн Нээлттэй хаалганы өдөрлөг болно. Утас: 98119897

10.00 цагт Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд "Богдхан ууланд газар ашиглагчдын газар ашиглахад гаргадаг нийтлэг зөрчил, түүнээс урьдчилан сэргийлэх нь" сургалт болно. Утас: 99023613

11.00 цагт “Hotel nine” зочид буудалд ХХААХҮЯ, ЖДҮХС, Хөгжлийн банкнаас “Экспорт Монгол” олон улсын форум, үзэсгэлэнгийн талаар мэдээлнэ. Утас:  95033019, 95043019

12.00 цагт Архивын ерөнхий газарт Төрийн шагналт, Ардын жүжигчин, зууны манлай кино найруулагч Д.Жигжид, Урлагийн гавьяат зүтгэлтэн, кино зохиолч, найруулагч Ц.Зандраа, Гавьяат жүжигчин Б.Бадамгарав нарын 100 насны ойд зориулсан архивын баримт, кино, гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт, дурсамж уулзалт болно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
609678
0 эможи

Зочин
2019-10-25 12:27
keyboard_arrow_up