COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

НИТХ: Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийг хэлэлцэж байна

2019 оны 10 сарын 24

Arslan.mn

Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXVIII хуралдаан өнөөдөр болж байна.

“Нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2019 онд хөгжүүлэх үндсэн төлөвлөгөөний биелэлт”, “Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн төслийг батлах тухай, “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний концевц”-ыг дэмжих тухай гэсэн хоёр асуудал хэлэлцэнэ. 

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард нийслэлийн ИТХ-аас эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг 453 ажил, арга хэмжээ тусган баталсан байдаг. Энэ оны III улирлын байдлаар 38 арга хэмжээ 40, 187 арга хэмжээ 70, 186 арга хэмжээ 100 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд хэрэгжилтийн явц 80.2 хувьтай байна.

Тэгвэл нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөлд таван бүлэг, 26 зорилтын хүрээнд 477 арга хэмжээ хэрэгжүүлэхээр тусгасныг нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан танилцуулгадаа дурдав. Тодруулбал, “Эдийн засгийн өсөлт өрх бүрд” бүлгийн зургаан зорилтын хүрээнд 61, “Хот байгуулалт, дэд бүтэц” бүлгийн  таван зорилтын хүрээнд 114,  “Байгаль орчин, ногоон хөгжил” бүлгийн гурван зорилтын хүрээнд 71, “Нийгмийн хөгжил” бүлгийн найман зорилтын хүрээнд 157, “Засаглал” бүлгийн дөрвөн зорилтын хүрээнд 74 арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Дээрх арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхэд нэг их наяд, 443.8 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай аж.

Arslan.mn

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан төлөөлөгчид нэмэлт тодруулга авч байна.

Нийслэлийн Засаг даргын Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх "Эхний ээлжинд оноос урьтаж 200 такси оруулж ирэх бөгөөд одоо үйлчилгээнд явж байгаа таксинуудын нөхцөлийг сайжруулна. Үр дүнд нь 1000 гаруй такси үйлчилгээнд явах юм. Дараа дараагийн жилүүдэд 3000 гаруй такси үйлчилгээнд явуулдаг болгохоор ажиллаж байна. Чингэлтэйг Сонгинорхайрхан дүүрэгтэй холбох авто замын ажилд оролцох аж ахуйн нэгж байхгүй байна. Тиймээс хуулийн дагуу шууд худалдан авалт хийхээр төлөвлөж байгаа. Тэгэхээр он дамжин хийгдэх болно. Ер нь энэ жил жижиг авто замуудын сонгон шалгаруулалт компаниуд ямар нэгэн шалтгаанаар орохгүй байна." гэв.

Arslan.mn

Үргэлжлүүлэн Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан "Индексийн урамшуулал үр дүнгээ өгч байгаа гэж бодож байна. Олон нийтийн төлөө ажиллаж байгаа хороодын албан хаагчдыг урамшуулснаар эерэг үр дүн гарч байгаа. Мөн сургуулийн чадамжийг сайжруулж, урамшуулах нь зөв алхам болсон. Ингэснээр сурагчдын сурлагын түвшин сайжирч байна. Тэгэхээр урамшуулах нь зөв юм. Соёлын өвийн хамгааллын талаар асууж байна. Бид үүнд онцгой анхааран ажиллаж байгаа. “Богдхааны ордон музей”-н гадна орчныг 1.4 тэрбум төгрөгөөр хийж байна, “Чойжин ламын сүм музей”-н гадна орчныг аж ахуйн нэгжүүдтэй хамтран тохижуулж байна. Сайны хажуугаар саар гэгчээр соёлын өвийг үгүй хийх оролдлого гарч байгаа. Бид тэр бүрт арга хэмжээ авч ажиллаж байна." гэв.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
609661
0 эможи

Зочин
2019-10-25 02:07
иргэн
2019-10-24 17:37
Нийслэлийн орлого торгуулаас бүрддэг гэж үнэн үү. Ядарсан ардаа мөлжиж
keyboard_arrow_up