COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

М.Мөнхболд: Смарт картын төлбөрийн мэдээллийг иргэдэд хүргэх зорилготой U-Money.mn сайтыг нээлээ

2019 оны 10 сарын 24

Arslan.mn

"Улаанбаатар смарт карт" компаниас "U-Money" ухаалаг картын шинэ үйлчилгээний талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Иргэдийн зүгээс "карт цэнэглэх цэгийн тоо хангалтгүй байна" гэх гомдол бас их гаргадаг. Тиймээс банкны пос машинаар U-Money картыг цэнэглэх хөгжүүлэлтийн ажлыг хийж байгаа. Арванхоёрдугаар сард гэхэд уг үйлчилгээг нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа" гэдгийг тэд хэлэв.

"Автобус хаана яваа, хэдэн минутын дараа тухайн буудал дээр ирэх нь нарийвчлан харагдана"

Arslan.mn

Энэ талаар "Улаанбаатар смарт карт" компанийн Шинэ бизнес, төслийг дэмжих албаны дарга М.Мөнхболд  "U-Money.mn сайтыг өчигдрөөс шинээр ашиглалтад орууллаа. Энэ вэб сайт U-Money картын төлбөр болон бусад холбогдох мэдээллийг иргэдэд хүргэх зорилготой.

Хэрэглэгч веб сайтад гишүүнээр элсэж, өөрийн хэрэглэж буй U-Money картын 16 оронтой картын дугаарыг холбосноор төлбөрийн гүйлгээний мэдээллийг дэлгэрэнгүй байдлаар харах боломжтой болно.

Мөн UB Smart Bus аппликешнээс хардаг автобусны байршлын мэдээллийг харж болно.

Үүнээс гадна Автотээврийн үндэсний төв болон Иргэний нисэхийн ерөнхий газартай хамтран хот хоорондын автобус, нислэгийн цагийн хуваарийг тус сайтаас харах боломжийг бүрдүүлсэн.

UB Smart Bus аппликешний шинэчилсэн хувилбарыг мөн өчигдөр гаргалаа. Шинэ хувилбар нь хурдны хувьд сайжирсанв

Иргэдээс "Аппликешн удаан байна, автобус харагдахгүй байна" гэх гомдол их гаргадаг байсныг ийнхүү сайжрууллаа.

Мөн автобусны буудалд автобус ойртон ирж байгаа эсэхийг өнгөөр ялган харуулах, хэдэн минутын дараа ирэх, автобусны буудал дээр ямар ямар чиглэлийн автобус зогсох талаар мэдээллийг харуулдаг болсон."гэв.

Arslan.mn

Мөн арваннэгдүгээр сард багтаагаад вэб сайтын мобайл хувилбар буюу U-Money аппликешнийг гаргахаар ажиллаж байгаа аж. U-Money аппликешн ашиглан U-Money картаа цэнэглэж болох юм байна.

ШУУД ХҮЛЭЭН АВЧ ҮЗНЭ ҮҮ:

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
609648
4 эможи

Зочин
2019-10-25 02:06
Зочин
2019-10-24 12:03
Улаанбаатар смарт карт

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up