7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 18, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

НГЗБА: Нийслэлд бүртгэлтэй иргэн аль ч аймаг, суманд ГАЗАР ӨМЧЛӨХ эрхтэй

админ
2019 оны 10 сарын 21

Arslan.mn

Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

НГЗБА-аас энэ сарын 15-наас арванхоёрдугаар сарын 15-ныг хүртэл хугацаанд Газар өмчлөлийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, иргэдэд зөвлөгөө мэдээлэл өгч ажиллахаар болжээ.

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль 2003 оноос хэрэгжиж эхлэн иргэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар нэг удаа үнэгүй өмчилж эхэлсэн. 2019 оны аравдугаар сарын байдлаар 199196 иргэнд газар өмчлүүлээд байна.

Нийслэлд бүртгэлтэй иргэн нийслэл хотод мөн аль ч аймаг сумдын газарт гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлөх эрхтэй.

МУИГӨТХуулийн 7 дугаар зүйлд Нийслэлд бүртгэлтэй иргэд 0.07 га буюу 700 м2 хүртэл, аймгийн төвд 0.35 га буюу 3500 м2, сумын төвд 0.5 га буюу 5000 м2 хүртэл газрыг нэг удаа үнэ төлбөргүй өмчлөхөөр заажээ.

2019 оны байдлаар 25771 иргэн Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд хандан хамтран өмчлөгчөө хасуулж 74624 иргэнд шинээр газар өмчлөх эрхийг нээж өгчээ.

Газар өмчлөлтэй холбоотой мэдээллийг та харьяа дүүргийн газар зохион байгуулалтын албанд хандан авах боломжтой.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
609484
0 эможи

Түвшинэрдэнэ
2019-10-23 15:20
Сайн бна уу би нэг юм асуумаар бна цэрэг цагдаагын гэр бүл юм аа тушаал аваад л хөдөө орон нутагт шилжих юм тэрийгээ дагаад гэр бүл нь бас шилжих юм би уул хан уул иргэн байсан юмаа 0.7 газар өмчилж авмаар бх юм аа хот орчим яах ёстой юм болоо
Зочин
2019-10-22 00:01
Зочин
2019-10-21 13:00
keyboard_arrow_up