COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

ҮЙЛ ЯВДАЛ: “Цайны зам ба Нүүдэлчид” эрдэм шинжилгээ хурал болно

2019 оны 10 сарын 18

Arslan.mn

“Blue Sky” зочид буудалд АТГ, НЗДТГ, нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын албан хаагчдын ёс зүйн форум болно.

09.00 цагт ХХААХҮЯ-нд “Арьс ширний үйлдвэрлэлийн салбарын өнөөгийн байдал тулгамдсан асуудал, гарц шийдэл” хэлэлцүүлэг болно.

09.00 цагт Шинжлэх ухааны академийн байранд “Цайны зам ба Нүүдэлчид” олон улсын эрдэм шинжилгээ хурал болно. Утас: 99988211

09.30 цагт “Холидэй Инн” зочид буудалд Монгол Улсын авлигатай тэмцэх тогтолцоог бэхжүүлэх төслийн нээлт болно.

10.00 цагт Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдана.

10.00 цагт ГХЯ-нд судлаач Х.Констены "Цөвүүн цагийн эрчлээс дундах Монголоор" номын нээлт болно.

10.00 цагт ХХААХҮЯ-нд хөдөө аж ахуйн салбарын инновацийг хөгжүүлж, экспорт орлох шилдэг бүтээл тодруулна. Утас: 88087892

10.00 цагт ОБЕГ-т Бүгд найрамдах Өмнөд Судан улсад үүрэг гүйцэтгэсэн онцгой байдлын алба хаагчид тус байгууллагын хоёр алба хаагч болон өрх толгойлсон олон хүүхэдтэй иргэн Д.Цэцэгбадамд өргөө цагаан гэр бэлэглэнэ. Утас: 86150069

11.00 цагт Тусгаар тогтнолын ордонд “Outbound Travel Mart (#OTM)” аяллын үзэсгэлэн эхэлнэ. Утас: 99049074

14.00 цагт СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийн “Дебют театр”-т “Дэжидийн Жигжид монгол киноны үндэсний онцлог, хэв шинжийг буй болгосон нь” эрдэм шинжилгээний хурал болно. Утас: 89144545

14.00 цагт СУИС-ийн “Оюутан театр”-т “Монгол хүний үнэт зүйл” хэлэлцүүлэг болно. Утас: 70137055, 99133438

17.00 цагт Уран зургийн галерейд “Оны шилдэг бүтээл-2019” дүрслэх урлагийн шилдэг бүтээл шалгаруулах ёслол болно. Утас: 99849000

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
609403
0 эможи

Зочин
2019-10-18 11:45
keyboard_arrow_up