COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв ЭНЭ ОНД 30 гаруй удаа ажлын байрны ӨДӨРЛӨГ зохион байгуулжээ

2019 оны 10 сарын 16

Arslan.mn

Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбарт байрлах Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвд өнөөдөр, маргааш буюу 2019 оны 10 дугаар сарын 16, 17-ны өдрүүдэд Ажлын байрны өдөрлөг зохион байгуулагдаж байна. 

Тодруулбал,

  • өдөрлөгөөр 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 10.00-17.00 цагийн хооронд “Цайны ерөтөнц” ХХК-ийн 30 гаруй ажлын байранд,
  • 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 13.00-17.00 цагийн хооронд “Алтанжолоо трейд” ХХК-ийн 80 гаруй ажлын байранд тус тус ажлын шууд ярилцлага хийгдэх юм байна. 

Мөн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв нь иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд чиглэсэн 9 төрлийн үйлчилгээг нэг дороос үзүүлдэг бөгөөд ажил хайж буй иргэд мэргэжлийн сэтгэл зүйчээс үнэ төлбөргүй зөвлөгөө авах, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох бүлгийн сургалтад хамрагдах, дундын оффис үнэ төлбөргүй ашиглах, хүүхдийн өрөөнд хүүхдээ түр саатуулах гэх мэт ажил олгогч байгууллагуудаас ирүүлсэн 2000 гаруй ажлын байрны мэдээллийг авч ажилд зуучлуулах зэрэг үйлчилгээг авах боломжтой гэв. 

Сул чөлөөтэй ажлын байрны талаарх мэдээллийг Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газрын http://ubbirj.ub.gov.mn/ цахим сайтын ажлын зар цэснээс, зохион байгуулж буй үйлчилгээ, арга хэмжээний талаар Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв пэйж хуудаснаас авах боломжтой юм байна.

  • Хаяг: Баянзүрх дүүрэг, 26-р хороо, Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбар
  • Утас: 75111896
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
609347
0 эможи

Зочин
2019-10-16 23:13
Зочин
2019-10-16 17:34
keyboard_arrow_up