COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ҮЙЛ ЯВДАЛ: “Дэлхийн хүнсний өдөр”-т зориулсан хүнс үйлдвэрлэгчдийн үзэсгэлэн худалдаа эхэлнэ

2019 оны 10 сарын 16

Arslan.mn

09.00 цагт “Новотел” зочид буудалд “Оюуны өмчийн зөрчлөөс урьдчилан сэргийлье” семинар болно.

09.00 цагт “Холидэй Инн” зочид буудалд Монгол Улсад Геологийн алба үүсгэн байгуулсны 80 жилийн ойн эрдэм шинжилгээний хурал болно..

09.30 цагт Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хянан хэлэлцэнэ.

10.00 цагт Хэвлэлийн хүрээлэнд “Хэвлэл мэдээллийн судалгаа: Дижитал зуун” хэлэлцүүлэг болно.

10.00 цагт “Holiday Inn” зочид буудалд Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтээс “Ёс зүйгээ дээдлэе” өдөрлөг зохион байгуулна. Утас: 88086225

11.00 цагт Монголын үндэсний музейд Монгол, БНХАУ-ын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд зориулсан “Найрамдал, хамтын ажиллагаа-Соёлын дурсгалууд” үзэсгэлэнгийн нээлт болно. Утас: 99124949

11.00 цагт Сүхбаатарын талбайд “Дэлхийн хүнсний өдөр”-т зориулсан хүнс үйлдвэрлэгчдийн үзэсгэлэн худалдаа эхэлнэ.

11.30 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д МҮХАҮТ, Стандарт, хэмжил зүйн газраас “Үндэсний чанарын чуулган” зохион байгуулах талаар мэдээлнэ. Утас: 90910510, 99090339

Төрийн ордонд

09.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Хууль зүйн байнгын хороо хуралдана.

11.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Эдийн засгийн байнгын хороо хуралдана.

11.00 цагт Монгол, БНХАУ-ын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд зориулан бүтээсэн маркийг танилцуулна.

14.00 цагт “Г” танхимд Ёс зүйн дэд хороо хуралдана.

15.00 цагт Монгол Улс, БНФУ-ын Засгийн газрын Санхүүгийн хэлэлцээрт гарын үсэг зурах ёслол Төрийн ордонд болно. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
609308
0 эможи

Зочин
2019-10-16 10:44
keyboard_arrow_up