COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Чингэлтэй дүүргийн 4 дүгээр цэцэрлэг шинэ байрны нээлтээ хийлээ

2019 оны 10 сарын 15

Arslan.mn

Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороонд 4 дүгээр цэцэрлэгийн хуучин барилгыг буулгаж, 240 хүүхдийн хүчин чадалтай шинэ цэцэрлэгийн барилгыг ашиглалтад орууллаа. Тус цэцэрлэг өнөөдөр нээлтийнхээ үйл ажиллагааг хийсэн бөгөөд 240 хүүхдийн хүчин чадалтай, 8 бүлгийн 53 багш, ажилтантай уг цэцэрлэгийн барилгыг Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2018-2019 онд он дамжин Барилгын хөгжлийн төв захиалагчийн хяналт тавьж, 2.0 тэрбум төгрөгийн төсөвт өртөгөөр “Олон тоосго” ХХК барьж гүйцэтгэсэн.

Хуучин барилга 1957 онд анх 110 хүүхдийн хүчин чадалтай, 21 ажилтантай, Эрүүл мэндийн яамны харъяа 28 дугаар цэцэрлэг нэртэйгээр ажиллаж байжээ. Мэргэжлийн хяналтын байгууллагын цаашид ашиглах боломжгүй гэсэн дүгнэлтийн дагуу цэцэрлэгийн барилгын буулгаж шинээр барьсан юм. ЧД-ийн 4, 5 дугаар хорооны хамран сургах тойргийн сургуулийн өмнөх насны хүүхдийн тоо 400 хүүхэд байгааг бүрэн хамруулж 410 хүүхдэд СӨБ-ын үйлчилгээг үзүүлж байна. Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Л.Буянтогтох, ЧД-ийн Засаг даргын орлогч Ж.Лхагвасүрэн, ЧД-ийн Боловсролын хэлтсийн дарга Ж.Байгаль болон бусад албаны хүмүүс, цэцэрлэгийн багш, ажилчид, эцэг, эхчүүд, сурагчид, гүйцэтгэгч компанийн төлөөлөл оролцов.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
609291
0 эможи

Зочин
2019-10-15 21:43
Зочин
2019-10-15 16:45
keyboard_arrow_up