COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

УТАА: Өмнөх жилүүдтэй харьцуулахад ИЛТ БАГАССАН БАЙНА

2019 оны 10 сарын 13

Arslan.mn

Ойрын өдрүүдэд Улаанбаатарчууд утаа илтэд багассан талаар сэтгэдлээ цахим орчинд илэрхийлсээр байна.  Урьд шөнө  -18-20  хэмийн хүйтэн хонож,  үүрээр хоёр чих часхийхээр дориун хүйтэн байлаа.  Гэсэн ч өдийд аль хэдийн утаан хөшиг татчихдаг байсан нийслэл өөрийн өнгөөр цэмцийж  утаагүй тунгалаг байгааг нуух юун. 

Аливаа шийдвэрт нийгэм зайлшгүй талцдаг.  Басхүү эрсдэл хүлээдэг. Шахмал түлшний найрлагыг Монголчууд, улс төрчид шууд зохиосон юм биш. 1800-аад оноос эхлэн дэлхийн улс орнууд шахмал түлшийг хийж, хэрэглэж ирсэн. Одоогоор Хятад, Солонгос, Англи гэх мэт олон улс оронд өргөн дэлгэр хэрэглэдэг. Ихэвчлэн ил гал буюу камен зуухандаа түлж хэрэглэдэг. Яг тэр технологийнх нь дагуу бид үйлдвэрлэж, ахуйн хэрэглээнд нэвтрүүлж байгаа. Манай түлшинд медлин буюу угаасан нүүрс, бентонит шавар, барьцалдуулагч, эрдэнэшишийн цардуул, ус гэсэн түүхий эдүүд ордог байна. 

Харин иргэдийн хувьд түүхий нүүрс түлүүлэхгүй гэсэн түүхэн шийдвэрт нэг хэсэгтээ дасаагүй ч  нүүрсийг орлох чанарын шаардлага хангасан түлш худалдаанд гарсны дараа хүлээн зөвшөөрсөн. Иргэдийн буруу байхгүй л дээ.  Утаатай тэмцсэн биш утаагаар хөлжсөн 20-иод жилд эрх баригчид хэрэгтэй хэрэггүй хөтөлбөр хэрэгжүүлэх нэрээр 1 их наяд төгрөгийг хийсгэж, халаас түрийвчээ зузаалчихсан учраас эцэстээ  засаг төрд биш ширүүхэн салхинд л найдаж суудаг болсон нь үнэн.      

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Монголд цаг бусаар нас барж буй 7000 хүний 20 гаруй хувь буюу 1500 д нь агаарын бохирдол шууд нөлөөлснийг тогтоосон.  Агаарын бохирдлоос болж жирэмсэн эхчүүд зулбаж,10 мянга гаруй ураг, 130 нялхасаа хорвоогоос үдэж, ард иргэд нь амь нас эрүүл мэндээрээ хохирсоор байхад л дарга нарын арга улам нарийссаар байв.

Томоос нь дурдвал, зураг төсөв нь ч батлагдаагүй хагас коксжсон түлш үйлдвэрлэнэ гээд С.Баярын Засгийн газар  17 тэрбумыг төсөвт суулгуулсан ч нүүрсний чанар нь үйлдвэрийн технологитой таараагүй гэдэг шалтгаанаар ажил зогсож, дээрх мөнгө салхинд хийссэн байдаг. 

Ямартай ч нийслэлчүүд бидэнд илтэд мэдэгдэж буй зүйл бол хоолой хорсож, нүд таглам байдаг "өнөөх" утаа өмнөх жилүүдийн мөн үетэй харьцуулахад илтэд багассан нь сайшаалтай. Утаатай тууштай тэмцэх л үлдлээ. Бууж өгч болохгүй. Энэ цэгээсээ ухарвал бид дахиж утаатай тэмцэх найдлага улам бүр багасна гэдгийг иргэд цахим орчинд дуу нэгтэй хэлж байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
2
609217
10 эможи

зочин
2019-10-14 20:35
хавар 3 р сараас эхлээд шахмал түлш зарж эхэлсэн. тэр үед хүмүүс туршиж үзнээ гэж авсныхаа дараа сайн юм байна гээд дулаан ортол идэвхтэй авч байсан. тэр үед хүмүүс хордоогүй угаартаагүй шүү дээ. гол нь өвөлдөө бэлдэж пийшин зуухаа хөөлөөгүй хүмүүс угаартаж үрэгдсэн болов уу. өмнө нь шахмал түлш гэж сураг ч байхгүй үед хүмүүс угаартаж үхлээ гэхэд түлсэн нүүрсийг биш зуух пийшингийн арчлалт хэрэглээгийн талаас үрэгджээ гэлдэг байсан биш билүү. дутуу шатсан юу байсан хүнийг угаартуулж алах чадалтай
самдан
2019-10-14 13:17
утаа ч багасаж л бна. Нийслэлээ утаанаас салгах ажил хийж байгаа хүмүүсийг буруутгаж байхаар дэмжиж ажиллах хэрэгтэй юм. ажил хийж байхад дардан замаар явахгүй шүү дээ.. бэрхшээлийг ялан дийлэх хэрэгтэй. шантрах хэрэггүй..,
зочин
2019-10-14 09:50
сонгуулийн PR, утаа 2030 онд бага зэрэг багасна. ард түмэн энэ худлаа үсэгнүүдэд чинь итгэхээ аль хэдийн больсон
зочин
2019-10-14 09:49
сонгуулийн PR, утаа 2030 он гэхэд бага зэрэг багасна. ард түмэн энэ худлаа үсэгнүүдэд чинь итгэхээ больсон
Зочин
2019-10-14 08:44
Буруу харьцуулалт байна. Өнгөрсөн жилийн 10 сард ийм дулаахан байгаагүй
Зочин
2019-10-13 22:40
Enhee
2019-10-13 21:25
Saijruulsan tulshnii talaar denduu oroi medeelel ugsun .Ene baidlaas harhad irgeddee denduu haihramjgyi handaj baigaagiin ilrel
zohcin
2019-10-13 21:22
Utaag unelj dugnehed arai ert baina .Zarim ailuud aigaad saijruulsan tylsh tulehgyi baigaa
Зочин
2019-10-13 20:54
болоошдээ
зочин
2019-10-13 20:36
одоо ч утаа их бага байгаа ни мэдэхэд эрт байна их хүйтэн болох үед л жинхэн мэдэгдэнэ дээ
Зочин
2019-10-13 20:12
Er ni ger horoololoo sonjin boldog geed ruu nuulgeed ded butetsiig shiideed zardaliig tur daah ni zub utaa tugjrej hursuu shiidne
Зочин
2019-10-13 16:33
keyboard_arrow_up