7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
10 сарын 18, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Шахмал түлшний талаар ӨДӨР БҮР 10:00, 16:00 цагуудад мэдээлэл өгнө

админ
2019 оны 10 сарын 10

Arslan.mn

Сайжруулсан түлш тойрсон асуудлаар нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, түргэн тусламжийн 103 төв, Онцгой байдлын газраас мэдээлэл өглөө.

Угаарын хийнд иргэд хордож буй асуудалтай холбоотойгоор сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн мэдээллийг өдөр бүр 10:00, 16:00 цагуудад холбогдох байгууллагуудаас тогтмол хүргэж байхаар болжээ.  

Өчигдөр буюу аравдугаар сарын 09-ний 16:00 цагт өгсөн мэдээллээр нийт 60 өрхийн 135 хүн угаарын хийн хордлогын улмаас эмнэлгийн тусламж, үйлчилгээ авсан байна.

Үүний 80 нь насанд хүрэгчид, 55 нь хүүхэд байна. Нийслэлийн түргэн тусламж 54 өрхийн 122 хүнд тусламж үйлчилгээ үзүүлж ажиллажээ.

Мөн Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд 38 хүүхэд эмчилгээнд хамрагдсан бөгөөд 17 хүүхдэд гэрээр зөвлөгөө өгсөн байна. Одоо гурван хүүхэд хэвтэн эмчлүүлж байна.

Түүнчлэн үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор нийслэлийн болон дүүрэг, хороодын төрийн албан хаагчид 24 цагийн өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин, иргэдэд сайжруулсан шахмал түлшний галлагааны талаарх зөвлөгөө мэдээллийг гэрт нь хүргэж ажиллаж байгаа юм.

ШУУД ХҮЛЭЭН АВЧ ҮЗНЭ ҮҮ:

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
609098
1 эможи

Зочин
2019-10-10 11:45
keyboard_arrow_up