COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Түүхэн дурсгалт хоёр давхар байшинг засварлана гэж сөнөөгөөд суурин дээр 22 давхар байшин барихаар батлуулжээ

2019 оны 10 сарын 08

Arslan.mn

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын музейн барилгыг сэргээн засах нэрийдлээр 22 давхар барилга барихаар төлөвлөж байсан нь ил боллоо. Ерөнхий сайд асан П.Гэндэнгийн амьдарч байсан байшин буюу Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын музей байрлаж байгаа барилгыг сэргээн засварлах ажлыг эхлүүлсэнтэй холбогдуулж П.Гэндэн сангаас мэдэгдэл гаргаад байсан. 

ТУС МЭДЭГДЭЛД: 

“Мэргэжлийн архитектор дүгнэлтийн дагуу уг барилгыг сэргээн засварлах зураг төслийг дурсгалт барилгыг сэргээн засварлах зураг төсөл боловсруулах мэргэшсэн архитектор хийсэн. Мөн түүнчлэн мэргэжлийн, сэргээн засварлахаар мэргэшсэн архитектор зөвлөхөөр ажиллаж байгаа” гэжээ.

Гэтэл хэлмэгдэгсдийн дурсгалын музейг сэргээн засварлах бус нурааж, сөнөөх ажил болоод байгаа нь баримтаар ил болоод байна. Учир нь дээрх түүхэн дурсгалт хоёр давхар барилгыг бүрмөсөн устгаж. Суурин дээр нь 22 давхар байшин барихаар төлөвлөсөн байна.

Мөн шинээр баригдах барилгын зураг төсөл, төсвийн ерөнхий төлөвлөгөөг батлуулж, түүхэн өвийн суурин дээр өндөр байшин барих ажлаа эхлүүлжээ. Тэд анх 16 давхар байшин барихаар Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраар батлуулах гэж байсан ч тухайн үеийн хотын удирдлагууд зөвшөөрөөгүй байна. Харин нийслэлийн удирдлагууд С.Амарсайханаар солигдсон даруйд дахин 22 давхар байшингийн зураг төсөл хийж Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраар батлуулж амжжээ. 

Arslan.mn

Эх сурвалж: isee.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
609011
0 эможи

Зочин
2019-10-08 13:26
гоё хэлжээ
Зочин
2019-10-08 12:45
Энэ хүмүүс энэ их нүглээ яаж дааж амьдарна даа. Үр хүүхэд нь л нүглийг нь үүрч амьдрах байх даа
Зочин
2019-10-08 12:39
keyboard_arrow_up