7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 18, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

НМХГ: “Үдийн цай”-нд шалгалт хийхэд 60 гаруй хувь нь ариун цэврийн шаардлага хангаагүй

админ
2019 оны 10 сарын 07

Arslan.mn

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр холбогдох байгууллагуудаас нийслэлийн өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын мэдээллийг танилцууллаа.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулууны танилцуулснаар өнгөрсөн 14 хоногийн хугацаанд мэргэжлийн хяналтын байгууллагад нийт 1661 өргөдөл гомдол ирсэн байна. Үүний хүрээнд хяналт шалгалт хийхэд 641 зөрчил илэрч, 216 эрх зүйн баримт бичиг үйлдэн, 120 гаруй сая төгрөгийн торгууль ноогдуулжээ. “Үдийн цай” хөтөлбөрийн хүрээнд төрийн өмчийн 115, төрийн бус өмчийн 90 сургуулийн цайны газарт хяналт шалгалт хийхэд 60 гаруй хувь нь ариун цэврийн шаардлага хангаагүй, 58 хувь нь зориулалтын бус байранд үйл ажиллагаа явуулсан зөрчил илэрчээ. Нийт 95 албан шаардлага, 65 албан даалгавар өгч, 31 цайны газарт 21.5 сая төгрөгийн торгууль ноогдуулсан байна. Мөн зарим сургуулийн цайны газрыг цуцлах санал хүргүүлжээ.

Нийслэлийн Цагдаагийн газрын дарга, хурандаа Д.Ядамдоржийн танилцуулснаар Улаанбаатар хотод өнгөрсөн есдүгээр сард гэмт хэргийн гаралт 3000 орчмоор буурсан байна. Үүнд дотод хулгай, дээрмийн хэрэг 15-45 хувиар буурчээ. Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд гэмт хэргийн 584 тохиолдол бүртгэгдсэн байна.

Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэнгийн танилцуулснаар өнгөрсөн 14 хоногийн хугацаанд нийт 74 удаагийн аврах ажиллагаа явуулж, 53 сая төгрөгийн өмч хөрөнгө авран хамгаалжээ. Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд авто тээврийн товчоодод хяналт шалгалт хийж, зургаан тулам илрүүлэн ЗӨСҮТ-д  хандан устгалд оруулсан байна.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
608954
0 эможи

Зочин
2019-10-07 20:48
Зочин
2019-10-07 12:30
keyboard_arrow_up