COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 16, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Нийслэл дэх хулгайч нарын бүлэглэлийг анхааралдаа авна уу

2019 оны 9 сарын 30

Холбоотой Зураг

Нийслэлд нэг том хулгайчдын бүлэглэл байна.  Тэдгээр хулгайчид  өдөрт хулгайныхаа  10 хувийг урамшуулал болгон авдаг гэдэг. Тэгээд бас дээрээс нь  цалин авна. Ер нь тэдэн шиг аятайхан ажилтай хүмүүс бараг үгүй байх шүү.  

Тэрхүү хулгайч нарын  бүлэглэлийг  олноо "Цагаан толгойт" хэмээн алдаршсан Э.Бат-Үүл гэгч  эрхэм хотын дарга байхдаа  "зохион байгуулсан". Түүний гаргасан журам гээчид "Авто замын хөдөлгөөнд саад урчруулсан, зогсохыг хориглосон тэмдэг тэмдэглэгээтэй  газарт машинаа тавьсан  тохиолдолд тээврийн хэрэгслийг ачна. Гэхдээ эзэмшигчид нь  утсаар мэдэгдээд 5 минутын дотор гарч ирэхгүй бол ачна" гэсэн зүйлт заалт уг нь байсан. Гэтэл  утсаар мэдэгдэх нь байтугай  ачих гэж  байхыг нь харчихаад эзэн нь эргээд ирэхэд "Наашаа  суу" гэж хэлээд эзэнтэй нь хамт ачаад явж байна. Нярай хүүхдээ унтуулаад эмийн сан орчихоод гараад ирэх хооронд нь ачаад явсан тухай ч телевизээр харж л байлаа.

Хүний юмыг эзэнд нь хэлэхгүйгээр авч явахыг хулгай гэдэг биз дээ. Тэгэхээр энэ хулгайч нараа ядаж  соёлд сургах хэрэгтэй байна.  Хүний эд хөрөнгөтэй харьцаж, хууль, дүрэм, журам биелүүлж байгаа  нэг ёсны төр төлөөлсөн үйлчилгээний ажилчид   ямар ч мэдлэггүй, нэрээ ч зөв биччихэж чадахгүй хүмүүс зонхилж байх юм билээ.  

"Та нар хэдийд гарсан ямар хууль, дүрэм журам биелүүлж байгаагаа мэддэг үү" гэх асуултанд УИХ-ын гишүүн Бат-Үүл даргын  гаргасан хууль, тэр л  ачиж бай гэсэн ш дээ. Бат-Үүл даргын  гаргасан хуулийг мөрдөөд 1 жил болж байна" гэж хадуураад  зогсож байсан.

Хууль дүрэм зөрчсөн бол ямар зүйл заалтыг нь зөрчсөнөө мэдээд тэндээс бага  боловч мэдээлэл аваад гардаг жаахан ч гэсэн соёлтой үйлчилгээг нийслэлчүүд хүсч байна. Иргэдийн энэ хүсэлтийг  шат шатны эрхэм дарга нар анхааралдаа авна уу.

Эс тэгвээс  бүтэн 7 хоногийнхоо хоолны мөнгө болох 60-70 мянган төгрөгийг   ганцхан өдөр  бүр тавхан  хоромын дотор тэдэнд өгчихөж байгаа ядарсан иргэд босч мэдэхээр байдал машин ачиж аваачдаг газруудад гарч болзошгүй байдал үүсээд байна. Үтэр түргэн анхааралдаа авсугай. 

Эх сурвалж: ERENNEWS.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
608657
1 эможи

Зочин
2019-10-01 01:31
ИРГЭН
2019-09-30 20:43
ХАР АМИА Л БОДОЖ ТЭНЭГТДЭГ УНААГҮЙ ЮМ УНАЧИХСАН ЮМ ШИГ САГСУУРЧ ХАА ДУРТАЙ ГАЗРАА ХААЖ ТАВЬДАГ НОВШНУУДЫН МАШИНЫ ЦОНХЫГ ХАГДАЖ ШАТААЖ БАЙХ ХЭРЭГТЭЙ.
зочин
2019-09-30 13:22
Хууль зөрчсөн машиныг ачих нь зөв шүү, Ачилтын компанийг өшөө олон болгох хэрэгтэй,,,Хуульгүй амьдрах гэсэн замын хөдөлгөөнд саад болдог, бүдүүлэг юмнуудыг өршөөж болохгүй
Зочин
2019-09-30 12:01
keyboard_arrow_up