7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
10 сарын 24, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

“Намуутай”, “Багануур”, “Ариг билэг”, “Сүүж уул” зэрэг ахмадын сувиллууд давхар санхүүжилт авдаг байжээ

админ
2019 оны 9 сарын 27

Arslan.mn

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас өнөөдөр эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүн мэдээг танилцууллаа.

2019 оны хувьд эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн баталсан тогтоолын төлбөрийн дээд хэмжээнээс зарим төрлийн эмнэлгийн хэрэгслүүдийг тухайн зарласан босго үнийн дээд хязгаараас 16.6-аас 167 хувь хэтрүүлсэн зөрчлүүд илэрсэн.

Тухайлбал, Хавдар судлалын үндэсний төв өндөр өртөгтэй эмнэлгийн хэрэгслийг тендер худалдан авалт зарласнаас 31 төрлийн хэрэгсэл, ГССҮТ-д арван төрлийн хэрэгсэл, Улсын нэгдүгээр эмнэлэгт 26, Улсын гуравдугаар эмнэлэгт 23 байна. Эдгээрийг босго үнийн дээд хязгаараас хэтрүүлж авсан зөрчил илэрсэн.

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн ажлын алба тухайн дээд хязгаарыг тогтоодог. Энэ үйлчилгээг үзүүлж байгаа нь иргэд хувиасаа төлөх төлбөр нь өсч байгаа сөрөг тал байна.

Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар ахмад настанд хөнгөлөлттэй үнээр амруулах гэрээг нөхөн сэргээх сувиллын үйлчилгээтэй үзүүлэх тусгай зөвшөөрөлтэй сувилалтай гэрээ байгуулж ажилладаг. Гэрээ байгуулахдаа эрүүл мэндийн даатгалын сангаас болоод хөдөлмөр хамгаалал халамж үйлчилгээний газраас давхар санхүүжилт авсан зөрчил илэрсэн.

Уг зөрчил “Гэгээн манал”, “Нандин Ухаан”, “Намуутай”, “Багануур”, “Ариг билэг”, “Сүүж уул”, “Өнө энх” сувиллууд ахмад настнуудад амралтын бус сувиллын үйлчилгээ үзүүлээд нийгмийн халамжийн сангаас амралтын хөнгөлөлтийг авсан зөрчил илэрсэн.

Уг зөрчил урьд нь гарсныг мэргэжлийн хяналтын байгууллагаас  илрүүлээд 2018 оны аравдугаар сарын 25-ны өдөр албан бичиг явуулсан. Гэтэл давхар санхүүжилт авдаг тухайн зөрчил дахин гарсан учраас холбогдох хуулийн байгууллагад шилжүүлсэн гэж  НМХГ-ын Хөдөлмөрийн аюулгүй байдал, тусгай хяналтын хэлтсийн дарга И.Баттөгс хэлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
608604
1 эможи

Зочин
2019-09-27 13:10
Зочин
2019-09-27 11:43
keyboard_arrow_up