COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

НМХГ: ХСҮТ-д нүүр амны эмч мэргэжилтэй хүнийг лабораторын эрхлэгчээр ажиллуулжээ

2019 оны 9 сарын 27

Arslan.mn

НМХГ-аас төрийн үйлчилгээний болон хувийн хэвшлийн эмнэлгүүдэд хийсэн хяналт, шалгалтын дүнгээ танилцуулж байна.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас төрийн болон хувийн 128 эмнэлэгт шалгалт хийжээ.

Хяналт шалгалт үндсэн таван чиглэлээр хийгджээ. Шалгалтаар Хавдар судлалын үндэсний төвд  нүүр амны эмч мэргэжилтэй, клиник лабораторын чиглэлээр мэргэшээгүй хүнийг лабораторын эрхлэгчээр ажиллуулж байсан нь илэрсэн байна.

Arslan.mn

Энэ талаар Эрүүл мэнд, боловсрол соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш “Мэргэжлийн хяналтын байгууллагын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 126 эмнэлэгт хяналт шалгалт хийсэн. Хяналт шалгалт таван чиглэлээр хийгдсэн. Нэгдүгээрт эмчилгээний, хоёрдугаарт эрүүл ахуй халдвар хамгааллын, гуравдугаарт, эм бэлдмэлийн хяналтын чиглэлээр, дөрөвдүгээрт цөм цацрагийн хяналт, тавдугаарт, нийгмийн хамгааллын чиглэлээр шалгалт хийсэн.

Эмчилгээний чанарын шалгалтаар илэрч буй нийтлэг зөрчил нь хүний нөөцийн хангалтын асуудал байна. Тухайлбал, нэг эмчид ногдох сувилагчийн тоо хангалтгүй байна. Хоёрдугаарт, эмч эмнэлгийн мэргэжилтний яаралтай тусламж үзүүлэх байдал хангалтгүй. Гуравдугаарт, эмч эмнэлгийн мэргэжилтнүүд амбулаторийн карт бүрэн хэвшээгүй зөрчил нийтлэг илэрч байна.

Нийслэлийн түргэн тусламжийн төвд тендерийн гэрээгээр нийлүүлэгдсэн анхдагч болон хоёрдогч савлагаанд үйлдвэрлэгчийн нэр тодорхойгүй, чанарын баталгаажилтгүй бээлий нийлүүлсэн зөрчил илэрсэн. Нийлүүлсэн компани нь “Чоногол трейд” байсан." гэв. 

Arslan.mn

 

Түүнчлэн  эмнэлгүүдэд нэг эмчид ногдох сувилагчийн тоо дутагдалтай болон эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд хүний биед яаралтай тусламж үзүүлэх байдал хангалтгүй, тухайн өвчтөний өвчний түүхийг үнэн зөв бөглөдөггүй гэсэн нийтлэг дутагдлууд илэрчээ.  Тухайлбал, 

  • Хүний нөөцийн хангалт их эмч, сувилагчийн харьцаа 1:2.0/ 106 эмнэлэгт  стандартын шаардлагыг хангахгүй.
  • Эрэмбэлэн ялгаж, шаардагдах яаралтай тусламж үзүүлж буй байдал 114 эмнэлэгт  хангалтгүй.
  • Эмч нар өвчний түүх, хяналтын картыг, сувилагч бусад дунд мэргэжилтэн  анхан шатны бүртгэлийн маягтыг зааврын дагуу цаг хугацаанд нь бүрэн гүйцэд хєтєлж хэвшээгүй, хэрэгжилт  123 эмнэлэгт хангалтгүй.
  • Өрхийн үйлчлэх хүрээний хүн амын бүртгэл судалгаа, шилжилт хөдөлгөөнийг шинэчлээгүй байдал 17 эмнэлэгт хангалтгүй байна. 0-2 сар, 2-12 сартай, 1-3 нас, 3-5 насны  хүүхдийг үзлэгт хамруулж,  дүгнэлт бичдэггүй, 13  эмнэлэгт хангалтгүй.
  • Апрель” ХХК-ний “Илизаров” эмнэлэг нь тусгай зөвшөөрөлд заагдаагүй лаборатори, рентгений чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан. Ханбатгүн, Анардарь, Зохиомон, Аддиститжаргал, Хийлсхаард, Ачитны увидас, Авецина/СБД/ , Сумади, Соддэлгэц эмнэлгүүд нь орон тооны сувилагчгүй ажиллаж байсан.
  • Хавдар судлалын үндэсний төв нь хүний нөөцийн хангалтыг сонгон шалгаруулалт хийгдэхгүйгээр  хөдөлмөрийн гэрээ байгуулж авч ажиллуулсан /25/, Нүүр амны эмч мэргэжилтэй, клиник лабораторийн чиглэлээр мэргэшээгүй хүнийг лабораторийн  эрхлэгчээр ажиллуулсан.
  • Цэргийн төв эмнэлгийн ёс зүйн хэсгийн хорооноос эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажил хийгдээгүй, нэг ч удаа хуралдаагүй, Өргөө амаржих газрын ёс зүйн хэсгийн хороо ёс зүйн зөрчил гаргасан эмч мэргэжилтний асуудлыг дотооддоо авч хэлэлцдэггүй.

ШУУД ХҮЛЭЭН АВЧ ҮЗНЭ ҮҮ:

Arslan.mnArslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
2
608598
3 эможи

Enkh
2019-10-10 09:40
Мэргэжлийн хяналтын газар л мэргэжлийн бус хүмүүс дүүрэн байна та нарын хэрэг үнэндээ алга төрийн нэр, хуулийн заалт ярьсан авилагчид бол ТА НАР
Эмч
2019-10-01 16:01
Эмчлэх лицензээ авч байж эмчилгээ үйлчилгээ эрхлэх эрх нь хуулиараа зөвшөөрөгддөг биздээ МХ-хан сайн ажилласан байна
Эмч
2019-10-01 15:59
Эмчлэх элиценз ээ авч байж эмчилгээ үйлчилгээ эрх нь хуулиараа нээлттэй болох естой Мэргэжлийн хяналтыхан хуулийнхаа хүрээнд ажилласан байна
Зочин
2019-09-29 07:48
Бүх салбараа шалгаа эрүүл мэндийн сайд сэтгүүлч мэргэжилтэй.уул уурхайн сайд ямар мэргэжилтэй бол.бусад салбарт бүгд буруу байна шалгаа уул уурхай г уул нь уул уурхайн инженер удирдах естой шүүдээ одоо эдийн засаг ч хэн дуртай нь удирдаж байна наад төрийн өмчит компани уудаа шалга . мэргэжил мэргэжилээр нь ажилуулмаар байнаа.шалгаарай амжилт
Irgen
2019-09-28 00:16
Emchiig ni oof ugchihuuch...
Зочин
2019-09-27 21:22
Иймэрхүү асуудал бол энгийн л үзэгдэл шүү дэ , юуныы өмнө Био-Анагаах гэдэг мэргэжлийн хүмүүс лабораторын эрхлэгч хийгээд байх юм ажлын туршлага, шат дараалал гэдэг зүйл байна уу. Анагаах төгсөөд л шууд дарга сайн аав ээийн буянд болдог л байх л да
зочин
2019-09-27 20:52
говь алтай аймгийн нэгдсэн эмнэлэг эмч болон сувьлагч авахдаа сүүлийн 2-3жил ямарч сонгон шалгаруулалт хийхгүй захирал мэдэж авдаг болсон
Б. Ганболд
2019-09-27 20:31
Мэргжлийн хяналтын газрыг татан буулгаж , ардын хянан шалгах хороо байгуулах цаг болжээ . Хавдар судлалын үндэсний төвийн лабораторийн эрхлэгч чинь Эсийн шинжлэлээр Солонгос улсад Докторын зэрэг хамгаалсан , оны шилдэг залуу эмч шагналтан . Мэргэжилтэн нэртэй мэдрэл минь . НМХГ * ЭМЯ ганц лаборатор байгуулж өгч чадахгүй байж , шахаа хийх санаа өөрлөжээ . МАНАН устаж эсэлсэн шүү . Сарангэрэл Эрдээчулуун нараа . Та хоёр өөрсдөө зайлаарай .
зочин
2019-09-27 18:32
Намын мөнгөний томилгоо чинь ийм зүйл болоод байгаа шүү дээ Мэргэжлийн хүнийг мэргэжлийн ажилд тавих Эрхлэгч хүн өөрөө ажлаа мэдэж байж лаборант эмч нарын хийсэн шинжилгээг хянах боломжтой биз дээ
Зочин
2019-09-27 18:09
СХД МХГ т ХААДС төгссөн малын эмч эрүүл ахуйн улсын байцаагч хийгээд явж байдгийн байналээ
Zochin
2019-09-27 16:20
Eruul mendiin said buur setguulch bizdee
Zochin
2019-09-27 16:17
Ajillaj bgaa chigleleeree tugsuh estoi buh surgaltaa tugssun havdar sudlaliin hugjild huvi nemree oruulsan hiisen buteesen yumtai mundag emch shuu zugeer ajlaa hiij bgaa huniig zugeer bailgamaar yumaa
Зочин
2019-09-27 16:14
Хийх юмаа олж ядаждээ. Нүүр амны салбарыхан мундаг бна шүү
Zoloo
2019-09-27 13:46
Энэ хүн чинь энэ чиглэлээрээ ажиллаад ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртэл авсан ш дээ, Яах гэж ингэж ажил хийж байгаагаа оош нт татаж байдаг юм бэ?????? өөрсдөө юу ч хийдэггүй байж
zochin
2019-09-27 13:43
Тэгвэл анагаах ухааны их сургуулийн захирал Нүүр ам судлалын эмч ш дээ .Манай нүүр амны эмч нар чинь ийм л чадвартай хүмүүс ш дээ
Hek
2019-09-27 12:29
Гайхаад байх юм алга.эрүүлмэндийн сайд нь сэтгүүлч юм чинь. Харин анагаах төгссөн хүн юм бишүү.
Зочин
2019-09-27 12:03
25 hun songon shalgaruulalgui ajild avsan huniig yaj shiitgeh uu.
Зочин
2019-09-27 11:43
сонирхолтой
Зочин
2019-09-27 11:33
Төмөр замын эмнэлэгт хасаг болсэтгүүлч. Эмч хииж баына гээд бод арай ш дээ төмөр. Замынхан арай ш дээ
Зочин
2019-09-27 10:56
keyboard_arrow_up