7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 18, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

НМХГ: 50 гаруй нэр төрлийн хүнсний ногоо, жимс жимсгэнээс 840 ДЭЭЖ авч ШИНЖИЛГЭЭНД хамрууллаа

админ
2019 оны 9 сарын 26

Arslan.mn

Мэргэжлийн хяналтын байгууллагаас дотоодын болон импортын хүнсний ногоо, жимс жимсгэний чанар аюулгүй байдал, стандартын шаардлага хангаж буй эсэх, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хамгаалах, ургамлын өвчин, хортон, хог ургамал, пестицидийн үлдэгдэл тодорхойлох шинжилгээг жил бүр ургамал ургалтын, хураалтын, хадгалалтын гэсэн 3 үе шаттайгаар хийж гарч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах, илэрсэн зөрчлийг арилгуулах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийж гүйцэтгэдэг.

НМХГ-аас сүүлийн 3 жилд хийсэн хяналт шинжилгээг дүгнэж харуулбал: 2017 онд төмс, хүнсний ногооны үйлдвэрлэл, хадгалалт, худалдааны үе шатуудад 20 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнээс 182 дээж авч, МХЕГ-ын Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторид ургамлын өвчин, хортон, пестицид, нитрат, хүнд металл, нян судлалын нийт 1018 үзүүлэлтээр, 2018 онд нийслэлийн нутаг дэвгэрт төмс, хүнсний ногооны анхан шатны бэлтгэн нийлүүлэх үйл ажиллагаа эрхэлж байгаа 40 ААН, 203 иргэний нийтийн хэрэгцээнд нийлүүлэхээр бэлтгэсэн 45 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнээс 629 дээж авч давхцсан тоогоор 1606 үзүүлэлтээр шинжлүүлхэд чанар, аюулгүй байдлын шаардлага хангасан үзүүлэлттэй байна.

2019 онд 50 гаруй нэр төрлийн хүнсний ногоо, жимс жимсгэнээс 840 дээж авч үнэ төлбөргүй шинжилгээнд хамрууллаа. Хяналт шинжилгээнд хамрагдсан төмс хүнсний ногоо, жимс жимсгэний 99.8 хувь нь ургамлын өвчин, хортон, токсин, нян судлал, пестицид, нитратын үзүүлэлтүүдээр шаардлага хангаж байлаа. Шинжилгээнд хамрагдсан дээжний 52.3 хувь нь дотоодод тариалсан, 47.6 хувь нь импортын төмс хүнсний ногоо, жимс жимсгэнэ эзэлж байна.

Эх сурвалж: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
608548
0 эможи

Зочин
2019-09-26 10:39
НМХГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up