COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

“Найрамдал“ зуслангийн хашаанд хууль бусаар газар олгосон 24 иргэн, ААН-ийн 24 зөвшөөрлийг цуцалжээ

2019 оны 9 сарын 20

Arslan.mn

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас сургууль, цэцэрлэг, эмнэлгийн газарт газар эзэмших эрх олгогдсон зарим иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших эрхийн гэрчилгээ, олон улсын хүүхдийн "Найрамдал" зусланд газар олгосон хууль бус захирамжийг хүчингүй болгох, газрын зөрчил арилгах арга хэмжээний хэрэгжилтийн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. 

"Найрамдал" зуслангийн хашаанд газар олгоод түүн дээр нь барилга бариад, дамжуулаад худалдсан хэд хэдэн тохиолдлууд байгаа. Үүн дээр нарийвчлан судлах шаардлага бий болсон. Мөн өмнө нь зөвшөөрөл цуцалсантай холбоотойгоор шүүхээр явж байгаа асуудлууд бас байна гэдгийг НГЗБА-аас онцоллоо.

Arslan.mn

Энэ талаар Газар зохион байгуулалтын албаны ГАБХ-ийн дарга Д.Бат-Өлзий " Он гарсаар хойш 263 газрын 449 объектийг чөлөөлсөн. Газар чөлөөлөх ажлын хүрээнд 346 хашаа хайс, өргөтгөл найм, ТҮЦ 32, тоосгон гарааш 63-ыг буулгалаа. Нийт 4,151 м/кв газар, 10,189 м/кв явган хүний зам чөлөөтэй болсон.

Хууль бусаар олгогдсон газрын зөвшөөрлийг цуцлах зөрчлийг арилгах чиглэлээр мөн ажилласан. Энэ хүрээнд "Найрамдал" зуслангийн хашаанд хууль бусаар газар олгосон тохиолдлуудаас эхний ээлжинд 24 иргэн, ААН-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болголоо. "Найрамдал" зуслангийн хашаанд газар олгосонтой холбоотой хяналт шалгалтын ажлууд үргэлжилж байна.

Сургууль, цэцэрлэгийн хашаанаас хасаж газар олгосон байдалд судалгаа хийгдсэн. Нийслэлийн хэмжээнд 105 сургууль, 154 цэцэрлэг, 44 эмнэлгийн газар эзэмшлээс газар олгосон эсэхийг судлахад 45 байгууллагын газраас хасаж өөр иргэн, ААН-д хууль бусаар олгосон байна. Тиймээс газар эзэмших эрхийг хүчингүй болгохоор ажиллаж эхэлсэн" гэв.

Arslan.mn

Сүхбаатар дүүргийн ГЗБА-ны дарга Д.Сугар  "Сүхбаатар дүүргийн хувьд 42 байршилд газар чөлөөлсан. Тухайлбал, Арслантай гүүрний доод талын явган хүний гарцыг чөлөөлсөн. Хамгийн гол нь иргэд эсэргүүцэх, үнэтэй хашаа хайсаа нураалгасандаа шүүхдэх зэрэг асуудлууд үүсч байна." гэв.

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
608325
0 эможи

zochin
2019-09-20 21:11
zuv demjij b.na..
Зочин
2019-09-20 14:16
Зочин
2019-09-20 12:51
сонирхолтой
keyboard_arrow_up