COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

895 ажлын байр эзэнгүй байна

2019 оны 9 сарын 20

Arslan.mn

Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газрынхан өчигдрөөс ажлын байранд зуучлах явуулын бирж ажиллуулж эхэллээ. Хөдөлмөрийн хөдөлгөөнт бирж энэ сарын 27 хүртэл Улаанбаатар хотын есөн дүүрэгт ажиллана. Баянгол дүүргийн XII, XIV, XV, XVII, XVIII хорооны иргэд өчигдөр тус биржээр үйлчлүүлэв. Нийт 895 ажлын байранд иргэдийг зуучилна гэж нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газраас мэдээлсэн.

Мөн хөдөлмөр эрхлэлтийн цогц сургалтын төсөл хэрэгжүүлэх болсноо олон нийтэд мэдээлэв. Дэлхийн банкны санхүүжилттэй эл төслийн хүрээнд 1500 хүнийг мэргэжил эзэмшүүлэх, зургаан сарын сургалтад хамруулах болжээ. Энэ талаар дээрх газрын Сургалт, судалгааны хэлтсийн дарга С.Нямдорж “Манай байгууллагаас туслах ажлын байрыг иргэдэд санал болгодог. Харин иргэд хялбар ажил хайх нь элбэг. Тохирох ажлын байрыг 3-10 хоногийн дараа санал болгодог ч нааштай хүлээж авдаггүй, тэр ч бүү хэл ирж уулздаг хүн ховор. Тиймээс манай байгууллага иргэд хүссэн ажилдаа ороход дэмжлэг үзүүлэх нь зүйтэй хэмээн шийдэж дээрх төслийг хэрэгжүүлэх болсон” гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
608293
0 эможи

Зочин
2019-09-20 10:30
keyboard_arrow_up