COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

“Нэхмэлийн шар”-ын байрнуудын дунд зам тавьжээ

2019 оны 9 сарын 18

Arslan.mn

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнгөрсөн наймдугаар сарын 14-ний өдөр Явуулын ажлын байрандаа ажиллаж, нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналтын газар болон бусад холбогдох албаны удирдлагуудын хамт Хан-Уул дүүргийн хоёрдугаар хороо, 19 дүгээр хороололд байрлах “Нэхмэлийн шар” байруудын газар чөлөөлөлт, орон сууцжуулалтын төслийн хэрэгжилт, нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцан, тулгамдсан асуудлуудыг нь шийдвэрлэсэн.

Хороолол дундах явган хүний болон авто замын асуудал хүндрэлтэй байгааг оршин суугчид энэ үеэр хотын Захирагчид уламжилж байсан юм. Хотын Захирагчийн зүгээс төсөл хэрэгжүүлэгч гурван компанийг нийгмийн хариуцлагын хүрээнд тухайн орчмын 150 метр авто замыг өөрсдийн хөрөнгөөр засах, холбогдох газруудыг хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг үүрэг чиглэл болгосон юм. Хотын Захирагчийн энэхүү саналыг барилгын компаниуд санал нэгтэйгээр дэмжиж, замын ажлыг эхлүүлж дуусгаад, өнөөдөр ашиглалтад хүлээлгэн өглөө.

“Энэ замыг төсөл хэрэгжүүлж байгаа гурван компани хамтраад, нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хийсэн. Ажлын болон ерөнхий төлөвлөгөөнд ороогүй байсан. 180 сая орчим төгрөгийн зардлаар хийж гүйцэтгээд өнөөдөр нийслэлийн холбогдох албан тушаалтнуудад хүлээлгэн өгч байна. Цаашдаа явган хүний замыг нь шийднэ” хэмээн “Нутгийн буян групп” компанийн захирал Л.Бат-Орших ярилаа.

Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Б.Ууганбаяр “Засаг даргын өгсөн үүрэг даалгавар хэрэгжиж, ийм сайхан замтай боллоо. Төсөл хэрэгжүүлж буй гурван компани нийгмийн хариуцлагынхаа хүрээнд энэ замыг барьсанд талархлаа илэрхийлье” гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
608235
1 эможи

Хотын дарга С. Амарсайхан даргадаа маш шуурхай асуудлыг шийдвэрлүүлж өгсөнд иргэд оршин суугчид
2019-09-19 06:56
бид маш баяртай байна таны ажлыг дэмжиж байна цаашдын ажил д таньд өндөр амжилт эрүүл энхийг хүсье
халиун
2019-09-19 06:55
нэхмэлийн шар байруудын дундах авто зам барих энэ ажилд Нутгийн буян групп,Баян өргөө ххк ММЖкапитал ,Азиан сити ххкомпаниуд хөрөнгө босгож ажлаа амжилттай хэрэгжүүллээ баярлалаа олон жил энэ хотхон шороо тоосоншавар шавхайнд дарагдаж асуудалтай байсанг шийдэж өглөө дахиан талархаж байна
Зочин
2019-09-18 22:11
keyboard_arrow_up