COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Хөдөлмөрийн яармаг зохион байгуулагдана

2019 оны 9 сарын 17

Arslan.mn

БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаад нутаг буцаж ирсэн Монгол иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор хөдөлмөрийн яармаг, өдөрлөгийг 2019 оны 9 сарын 27-ны өдөр 11.00-15.00 цагийн хооронд Худалдаа аж үйлдвэрийн танхимын үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулна.
Өдөрлөгт Монголын 20 гаруй Солонгосын 15 гаруй ажил олгогч компаниуд оролцох тул та бүхнийг өргөнөөр хүрэлцэн ирж оролцохыг урьж байна.
Мөн өдөрлөгийн үеэр Солонгосын бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа явагдана.

Ерөнхий зохион байгуулагч: БНСУ-ын АҮХНХЭГ-ын Монгол дахь EPS төв

Хамтран зохион байгуулагч: Солонгос ажил хэрэгч иргэдийн нийгэмлэг, Хөдөлмөр Халамжийн Үйлчилгээний Ерөнхий газар

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
608187
0 эможи

Зочин
2019-09-17 20:23
Зочин
2019-09-17 18:23
сонирхолтой
keyboard_arrow_up