COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Татварын алба өдөрлөгийн үеэр долоон төрлийн гарын авлагыг 1670 иргэнд тараажээ

2019 оны 9 сарын 17

Arslan.mn

Сүхбаатарын талбайд 16-27 өдрүүдэд Засгийн газар хийсэн ажлаа танилцуулж, иргэдэд зарим төрийн үйлчилгээг нэг цэгээс үзүүлэхээр нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулж байна.

Энэхүү өдөрлөгт Татварын албанаас иргэдэд зарим үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна. 

Татварын алба өдөрлөгийн үеэр

  • 133 иргэнд Татварын хуулийн шинэчлэлийн талаар,
  • 43 иргэнд Татварын удирдлагын нэгдсэн системийн талаар,
  • 140 иргэнд И-баримттай холбоотой,
  • 21 иргэнд бүртгэлтэй холбоотой мэдээлэл зөвлөгөөг өгч ажилласан байна.

Энэ үеэр авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар болон бусад татварыг 54 иргэн төлж төсөвт 432,000 төгрөг оруулжээ.

Мөн татварын шинэ хуулиар хувь хүн хөнгөлөлт чөлөөлөлт эдлэхэд бүрдүүлэх материалын жагсаалт, аж ахуйн нэгжүүд тайлангаа хялбаршуулсан горимоор хэрхэн гаргах тухай заавар зэрэг долоон төрлийн гарын авлагыг 1670 иргэнд тараажээ.

Arslan.mn

Эх сурвалж: ТЕГ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
608171
0 эможи

Зочин
2019-09-17 20:22
keyboard_arrow_up