COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

ҮЙЛ ЯВДАЛ: Автомашинаас ялгарах утааны нэгдсэн шалгалт бүх дүүрэгт үргэлжилнэ

2019 оны 9 сарын 17

Arslan.mn

“Туушин” зочид буудалд 08:30 цагт: “Монголын улс төрийн намын төлөвшлийн асуудлууд” хэлэлцүүлэг болно. Утас: 99993792

09:00 цагт: Автотээврийн үндэсний төв, Тээврийн цагдаагийн алба, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн агаарын чанарын албаны хамтарсан автомашинаас ялгарах утааны нэгдсэн шалгалт бүх дүүрэгт үргэлжилнэ. Түүнчлэн энэ өдөр албаныхан сэтгүүлчидтэй хамт нийтийн тээврийн автобусанд утааны хэмжилт хийнэ. Утас: 99101432

"Улаанбаатар зочид буудал"-д 09:00 цагт: “Осол, гэмтлээс сэргийлэх-Олон талт хамтын ажиллагаа” сэдэвт хурал болно. Утас: 99179899, 99755726

"Blue Sky" зочид буудалд 09:00 цагт: Санхүүгийн зохицуулах хорооноос “Уур амьсгалын өөрчлөлтийн эрсдэлийн даатгал” төр, хувийн хэвшлийн түншлэлийн олон улсын VII зөвлөлдөх уулзалт зохион байгуулна.

"Чингис хаан" ОУНБ-д 11:00 цагт: Германы Олденбургийн кино наадмаас "Хийморь" уран сайхны киногоороо шагнал хүртсэн найруулагч, жүжигчин Г.Эрдэнэбилэг нарын уран бүтээлчид эх орондоо газардана.

Эрүүл мэндийн яаманд 10:00 цагт: Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын дэлхийн өдөрт зориулсан үйл ажиллагаа болно. Утас: 88027947

Үндэсний мэдээллийн төвд 11:00 цагт: “Монгол тэмүүлэл” сургуулийн Эцэг, эхийн зөвлөлөөс мэдээлэл хийнэ.

Ю.Цэдэнбал агсны хөшөөнд 13:00 цагт: Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, маршал Ю.Цэдэнбал агсан мэндэлсний 103 жилийн ойг тохиолдуулан түүний хөшөөнд цэцэг өргөнө. Утас: 91110416

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
608145
0 эможи

keyboard_arrow_up