COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 17, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Монголд анх удаа хүүхдүүдэд замын хөдөлгөөний мэдлэг олгох “ТОГЛООМЫН ТӨВ” нээлтээ хийлээ

2019 оны 9 сарын 14

Arslan.mn

Хүүхдүүдэд замын хөдөлгөөний анхан шатны мэдлэгийг тоглоомоор нь дамжуулан олгох “Метросити” тоглоомын төв өнөөдөр нээж хүүхэд багачуудаа хүлээн авлаа. Тус төвийн нээлтийн үйл ажиллагаанд Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Г.Энхболд, Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа, Баянгол дүүргийн ЗЦХ-ийн зохицуулагч, цагдаагийн ахмад Г.Отгонтамир, Висе интернейшинл ХХК-ий захирал Г.Түвшинжаргал болон бяцхан хүүхэд багачууд оролцсон юм.

Arslan.mn

Тоглоомын төвийг бяцхан хотын хэмжээнд тохижуулсан бөгөөд хүүхэд тоглох явцдаа замын хөдөлгөөнд оролцох, машин барих, замын хөдөлөгөөний мэдлэг, мэдээллийг авах боломжтой аж. Нэг удаа 20 хүртэлх хүүхдийг хүлээн авах бөгөөд  2-12 насны хүүхдүүд тоглох юм байна.

Arslan.mn

Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа:

Өнөөдөр эцэг эхчүүд, хүүхдүүдийн хувьд хамгийн баяртай өдрийн нэг тохиож байна. Яагаад гэвэл бидний хамгийн их санаа зовдог зүйлийн нэг бол зам тээврийн осол байдаг. Баянгол дүүргийн ЗЦХ-ээс урьдчилан сэргийлэх тал дээр анхаарч ажилласны үр дүнд хүүхэд зам тээврийн осолд өртөх хэрэг 40 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Тэгвэл урьдчилан сэргийлэх ажилд том түлхэц болох  Монголд анх удаа хүүхдүүд зам тээврийн хөдөлгөөнд бүрэн оролцох боломжтой хүүхдийн тоглоомын төв нээгдэж байгаад баяртай байна. Энэ төвөөр олон олон хүүхдүүд үйлчлүүлж замын хөдөлгөөний анхан шатны мэдлэгтэй болоосой хэмээн хүсч байна.

Arslan.mn

Баянгол дүүргийн ЗЦХ-ийн зохицуулагч, цагдаагийн ахмад Г.Отгонтамир:

Бид анх удаа хүүхдүүдэд зориулсан замын хөдөлгөөний мэдлэгийг олгох тоглоомын төвтэй болсондоо баяртай байна. Тээврийн цагдаагийн албанаас хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр урьдчилан сэргийлэх, хяналт шалгалтын ажлыг тогтмол зохион байгуулдаг. Монгол улсад жилдээ 1000 гаруй хүүхэд зам тээврийн осолд өртөж гэмтдэг бөгөөд 50-60 хүүхэд амь насаа алддаг гэсэн харамсалтай мэдээлэл байна. Тэгэхээр хүүхдийг багаас нь замын хөдөлгөөнд оролцох мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгоор Висе интернейшнл ХХК нийгмийн хариуцлагынхаа хүрээнд замын хөдөлгөөнийг модул сургалтаар хүүхдүүдэд олгох төвийг нээсэн байна. Хүүхдүүд энэ төвөөрөө дамжуулан  замын хөдөлгөөний мэдлэг мэдээлэл, дадал хэвшлийг  шууд авах боломжтой болж байгаа юм. Баянгол дүүргийн хэмжээнд хүүхэд зам тэвэрийн осолд өртөх дуудлага мэдээлэл 40 хувиар буурсан гэсэн үзүүлэлттэй байгаа бөгөөд бид цаашид энэ тоог дахин 10 хувиар бууруулах зорилт тавин ажиллаж байна.

Arslan.mn

Висе интернейшинл ХХК-ий борлуулалтын менежер Г.Түвшинжаргал: 

Жил бүр маш олон хүүхдүүд зам тээврийн осолд өртөж, гэмтэж энддэг. Хүүхдүүдийн хувьд анхаарал төвлөрүүлэх цаг бага, тоглоом наадмаар дамжуулан их зүйлийг сурдаг учраас тоглоомоор дамжуулан замын хөдөлгөөний мэдлэгийг олгож болох юм байна гэж бодон энэ төвөө нээсэн.  “Метросити” гэх энэ тоглоомын төвд сургууль, цэцэрлэг, эмнэлэг, цагдаа, Онцгой байдлын газар, банк гээд хотод байдаг бүхий л зүйлүүд бий. Тэгэхээр хүүхдүүд маань тоглох хугацаандаа  жижигхэн хотод бие дааж амьдрах, ажиллах боломжтой болно гэсэн үг. Цаашид бид Улаанбаатар хотын зургаан дүүрэгт хийхээр төлөвлөж  2 газрын заслын ажил эхлээд байна. 2-12 насны ямар ч хүүхэд тоглох боломжтой бөгөөд үнийн хувьд 30 минут нь 8000 төгрөг, 2 цаг тоглоход 15 мянган төгрөгөөр тоглох боломжтой.  Цаашид Баянгол дүүргийнхээ ЗЦХ-тэй хамтраад хүүхдүүдэд зориулсан замын хөдөлгөөний тухай сургалт тогтмол явуулах бодолтой байгаа.

Arslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mn

ФОТО

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
608081
17 эможи

S
2019-09-21 22:26
Darga nar tsuglasan bhaar ni unegui yum bh gej bodloo
ZOCHIN
2019-09-21 15:01
HOORHON yma hayg haana we
Zochin
2019-09-16 21:35
Manai Gem palace hudaldaanii tuv ene togloomiin tuviin uil ajillaggaag demjij Niigmiin hariutslagiin hureend buten jil tureesgui geree hiisen bno.Uuniig yagaad durdsangui ve?
Зочин
2019-09-14 21:12
сайн
Зочин
2019-09-14 18:14
keyboard_arrow_up