COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ҮЙЛ ЯВДАЛ: Эрүүл мэндийн салбарын “Хөдөлмөрийн яармаг“ болно

2019 оны 9 сарын 13

Arslan.mn

09:00 цагт: Дэлхийн Ардчиллын өдөр, Монгол Улс Ардчилсан нийгэмд шилжсэний 30 жилийн ойг тохиолдуулан “Монгол Улс-Ардчиллын замаар 30 жил”, “Ардчилал бидэнд юу өгсөн бэ” сэдэвт онол практикийн хурал “ТУУШИН” ЗОЧИД БУУДАЛД болно. Утас:91110416, 88087678

09:00 цагт: “Соёлын илэрхийлэл ба хэвлэл мэдээллийн хэрэгслийн олон төрөл” хэвлэл мэдээллийн ажилтнуудыг чадавхжуулах сургалт СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗАР-т болно. Утас: 51/264945, 80788078

09:00 цагт: Чин ван М.Ханддоржийн мэндэлсний 150 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ-нд болно.

10:00 цагт: Азийн хөгжлийн банкнаас Японы Улсын Ядуурлыг бууруулах сангийн санхүүжилтээр “Зуд болон ой, хээрийн түймэртэй тэмцэх олон нийтийн чадавхийг бэхжүүлэх нь” төслийг хэрэгжүүлж дууссан. Уг төслийн хаалт, төслийн үр дүнг хэлэлцэх үйл ажиллагаа болно. Утас: 99007969, 88249813

10:00 цагт: Эрүүл мэндийн салбарын Хөдөлмөрийн яармаг "BLUE SKY" ЗОЧИД БУУДАЛ-д болно. Утас: 88027947

11:00 цагт: Японы соёлын наадмын хэвлэлийн хурал ХАНГАРДИ ОРДОН-д болно.

11:00 цагт: Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын байрны нээлт, Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойг орон нутагт тэмдэглэх, Батлан хамгаалах бодлого үйл ажиллагааг сурталчлах арга хэмжээ болно. Утас: 88810818

13:00 цагт: Монголын Сайтын холбооноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөл, Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлтэй хамтран “Цахим сэтгүүл зүй ба Монгол хэлний дархлаа” сэдэвт сургалтыг зохион байгуулна. Утас: 99115624 /Мэдээлэл, технологийн үндэсний паркийн 302 тоот/

17:00 цагт: “Огтлолцол” киноны нээлтийн ажиллагаа, улаан хивсний ёслол ШАНГРИ-ЛА МОЛЛ-д болно. Уг арга хэмжээнд урилгаар олны танил эрхмүүд болон дээрх киноны уран бүтээлчид оролцоно.

18:00 цагт: Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт, оруулах хуулийн төслийн танилцуулга МУИС-ИЙН II БАЙР-д болно. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт, оруулах хуулийн төслийн дэд ажлын хэсгийн судлаачид оролцоно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
608025
0 эможи

keyboard_arrow_up