COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

НИТХ-ын төлөөлөгч П.БАЯРХҮҮ тойрогтоо баригдаж буй “СЕРВИС ЦЕНТР“ төслийн ажилтай танилцлаа

2019 оны 9 сарын 12

featured

Гэр хорооллын дахин төлөвлөлт, барилгажуулах дэд бүтцийн чиглэлээр авто замтай болгох гээд бүтээн байгуулалтын ажлууд хийгдсээр байгаа билээ. Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооноос НИТХ-д төлөөлөгч болон сонгогдсон П.Баярхүү Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороонд баригдаж буй Сервис центрийн ажилтай танилцлаа.  

Гэр хорооллыг агаар, хөрсний бохирдлоос салгах цогц шийдэл нь хэсэгчилэн дэд бүтцийн төвд холбох буюу Сервис центртэй болгох юм. Улаанбаатар хотын хэмжээнд нийтдээ 50 байршилд сервис центр төв барихаар төлөвлөгдөөд байгаа. Өөрөөр хэлбэл, 200-300 өрхийн дунд дулаан, цахилгаан, цэвэр ус, бохирын системтэй болгох инженерийн дэд бүтцийн төв гэсэн үг. Ийм шийдлийг дэлхийн олон улс оронд ашигладаг шийдэл бөгөөд хамгийн оновчтой шийдэл ажээ.

Эхний ээлжинд хот өөрийн санхүүжилтээр жишиг болгож Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороонд сервис центр төв барихаар 2018 оны Нийслэлийн төсөвт таван тэрбум төгрөгийг тусгасан нь ийнхүү дэд бүтцийн цогц шийдлийг бий болгох ажил болон урагшилж байна.

Сервис центр баригдсанаар гэр хорооллын орчинд ямар өөрчлөлтүүд гарах вэ гэсэн асуулт бий. Өнгөрсөн цаг хугацаанд дан ганц агаарын бохирдлыг бууруулахад асар их хэмжээний хөрөнгө, мөнгө зарсан ч бодитой үр дүнд хүрээгүй. Агаарын бохирдол хэвээр, гэр хорооллын орчны бохирдол ч бахь байдгаараа байгаа. Ийнхүү Сервис центр бий болсноор гэр хорооллын иргэдэд өөрийн газар дээрээ дэд бүтцэд холбогдсон амины орон сууцанд, цэвэр цэмцгэр амьдрах боломжийг нь бүрдүүлж өгөх юм. Тодруулбал, агаар, хөрсний бохирдлыг бууруулахад бодитой үр дүнд хүрэхийг хэлж байлаа.

Сервис центр нь барьж байгуулах хугацааны хувьд харьцангуй богино буюу 6-8 сар гэж тооцжээ. Үүнээс гадна өргөтгөл шинэтгэл хийсэн тохиолдолд төвийн шугам сүлжээнд холбож, холимог системтэй байх боломж бүрдэх нь. Мөн тухайн газарт сервис центрийн төвөөс гадна сургууль, цэцэрлэг, авто зам, ногоон байгууламж гээд шаардлагатай тохижилтуудыг төрөөс хийж өгөх юм байна.

НИТХ-ын төлөөлөгч П.Баярхүү “Сервис центр баригдсанаар иргэдийн хүлээх гол үүрэг бол байрныхаа дулаан алдагдлыг хариуцах ёстой. Сервис центр барьсан тэр бүсэд гэр барихгүй, яндан нэмэхгүй. Ингэснээр бид нэг сервис центр төв дээр бодитоор 200-300 яндан, ил задгай нойлыг байхгүй болгож чадна. Сервис центр баригдсанаар гэр хорооллын амьдрах орчныг сайжруулсан, эрс шинэчилсэн бодит ажил хэрэг болно” гэж хэллээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
607986
0 эможи

Зочин
2019-09-12 14:30
keyboard_arrow_up