COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

НМХГ: Зөвшөөрөлгүй цэгт тамхи худалдан борлуулахгүй байхыг АНХААРУУЛЖ байна

2019 оны 9 сарын 12

Arslan.mn

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан “Тамхи тамхин бүтээгдэхүүний худалдаалах, сурталчлахад тавигдах шаардлагыг зөрчихөөс урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” удирдамжын хүрээнд НМХГ-аас Сүхбаатар дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй Тамхины тусгай зөвшөөрөлтэй 82 ААН, 16 иргэн, тамхины тусгай зөвшөөрөлгүй  35 иргэн, нийт 132 аж ахуй нэгж, иргэн хяналт шалгалтанд хамрагдлаа.

Хяналт шалгалтын явцад зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж буй түргэн үйлчилгээний цэгүүд Тамхины хяналтын тухай хуулийг зөрчин тамхи ширхэглэн худалдаалж байгаа нь  ЗТХ-ийн 6.3 дүгээр зүйлийн 2.4 дэх заалтыг зөрчиж байна. Зөвшөөрөлгүй цэгт тамхи худалдан борлуулж байсан иргэн, аж ахуйн нэгжүүдэд зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн торгуулийн арга хэмжээ авч 36 нэр төрлийн 250 ширхэг 365,000 төгрөгний тамхийг улсын байцаагчийн  актаар хураан авч улсын орлого болголоо.

Эх сурвалж: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
607978
1 эможи

Зочин
2019-09-12 14:29
Зочин
2019-09-12 11:45
сонирхолтой
НМХГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up