COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Шинэ Монгол Харүмафүжи сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа

2019 оны 9 сарын 10

Arslan.mn

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өнөөдөр “Шинэ Монгол Харүмафүжи” ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа. Уг сургууль нь 2019-2020 оны хичээлийн жилд нийт 38 бүлэгт 1180 сурагч, 100 гаруй багш ажилчидтайгаар сургалт хүмүүжлийн үйл ажиллагаа явуулж байна.

Шинэ Монгол Харүмафүжи сургууль нь хүүхдүүдийг сайхан сэтгэлтэй, саруул ухаантай, эрүүл чийрэг, зөв бодолтой Монгол иргэн болгон төлөвшүүлэх зорилго тавин үйл ажиллагаагаа явуулж байгаа аж.

Тус сургууль нь хүүхдүүдийн сурах таатай орчин, хүүхэд бүрийг хөгжүүлэх дугуйлан секцийн хүртээмж, сурагчдын нас, сэтгэхүйн онцлогт тохирсон хичээлээс гадуурх тусгай хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэгээрээ бусад ерөнхий боловсролын сургуулиудаас онцлогтой юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
607868
2 эможи

Зочин
2019-09-10 15:28
Зочин
2019-09-10 12:02
сайн байна.
keyboard_arrow_up