COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Газар тариалан эрхлэгчид бүтээгдэхүүнээ ШИНЖИЛГЭЭНД хамруулдаггүй зөрчил их илэрчээ

2019 оны 9 сарын 07

Arslan.mn

НМХГ-аас Хан-уул дүүрэгт газар тариалан эрхлэгч 7 аж ахуйн нэгж, байгууллага 1 иргэний хүлэмжийн аж ахуй, жимсний аж ахуй, ил талбайн тариалалтанд төлөвлөгөөт шалгалтыг хийж гүйцэтгэлээ.

Шалгалтаар талбайн түүхийн дэвтэр хөтлөхгүй, усалгааны усны дээжийг шинжилгээнд хамруулаагүй, гарал үүслийн гэрчилгээ аваагүй, ажиллагсадыг эрүүл ахуй, хөдөлмөр хамгааллын аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгдөггүй, бүтээгдэхүүнээ шинжилгээ баталгаажилтанд хамруулдаггүй, ул мөр мөрдөн тогтоох бүртгэл хөтлөөгүй, дотоод хяналтын журам тогтоож мөрдүүлээгүй зэрэг зөрчил дутагдлууд илэрлээ.
Дээрх зөрчилд улсын байцаагчийн хугацаатай албан шаардлага хүргүүлж, ургамал, ургамлын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг итгэмжилсэн лабораторийн шинжилгээнд хамруулан зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтаар арга хэмжээ авч ажиллалаа.

Эх сурвалж: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
607768
1 эможи

Зочин
2019-09-07 20:10
НМХГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up