COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Ховор амьтны жагсаалтад орсон тул ЗАГАСНЫ толгой бүхий эд зүйлсийг илрүүлжээ

2019 оны 9 сарын 07

 

Arslan.mn

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан 2019 оны 01/26 тоот “Ой, ан, байгалийн ургамал түүж бэлтгэж байгаа байдалд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн хүрээнд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын удирдлагаас өгсөн үүрэг даалгаварын дагуу авто тээвэр шалган бүртгэх товчоод, хяналтын цэгүүдэд тус газрын улсын /ахлах/ байцаагчид, эргүүл хяналтын ажилтнууд байнгын хяналт шалгалт хийж гүйцэтгэж байна.

Хяналт шалгалтын хүрээнд 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Эмээлтийн авто тээвэр шалган бүртгэх товчоогоор иргэн Б.Э нь Соната 7 маркийн тээврийн хэрэгслээр 4 бодгаль загасны толгой бүхий бэлэг дурсгал, үзүүлэнгийн зориулалтаар модон дээр байршуулж, хатааж бэлтгэсэн эд зүйл тээвэрлэж явсныг илрүүллээ.

Тухайн 4 бодгаль загасны толгой бүхий эд зүйл нь холбогдох гарал үүслийн тодорхойлолтгүй байсан бөгөөд 2 бодгаль нь харагдах байдал, онцлог шинжээрээ Монгол Улсын ховор амьтны жагсаалтад орсон Тул загас байх магадлалтай байсан учраас Эрүүгийн хуулийн дагуу шалган шийдвэрлүүлэхээр харъяаллын дагуу Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албанд шилжүүлж ажиллалаа.

Хяналт шалгалттай холбогдуулан иргэдийг холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж, байгалийн нөөц ашиглахтай холбоотой зохих зөвшөөрөл, гарал үүслийн тодорхойлолтыг авч хэвшихийг анхааруулж байна.  Хяналт шалгалт үргэлжилж байна.  

Эх сурвалж: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
607767
2 эможи

Зочин
2019-09-07 20:09
Зочин
2019-09-07 12:46
Ядуу хүнд ноён олон гэж. Их л том юм илрүүлж дээ
НМХГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up