COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ҮЙЛ ЯВДАЛ: “Нээлттэй хаалганы өдөрлөг“, Барилгачдын баяр-2019 арга хэмжээ болно

2019 оны 9 сарын 06

Arslan.mn

ЦЭНГЭГ УСНЫ НӨӨЦ, БАЙГАЛЬ ХАМГААЛАХ ТӨВ
09:00 цагт: Тархи судлалын шилдэг эрдэмтдийн бүтээлтэй танилцах, стрессийг даван туулах орчин үеийн аргууд, нейромаркетинг, нейротехнологийн (хүний нүүрний хувирлаар дамжуулан үнэн, худал ярьж буй эсэхийг тодорхойлдог) олон улсын эрдэм шинжилгээний хурал болно. Утас: 94049455

"БЛЬЮ СКАЙ" ЗОЧИД БУУДАЛ
09:00 цагт: "Элэг бүтэн Монгол" үндэсний хөтөлбөрийн дунд хугацааны хамтарсан үнэлгээний урьдчилсан үр дүнг танилцуулна. 99179899

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ
09:30 цагт: Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно. УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай, нөхөн сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай УИХ-ын тогтоолын зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг дахин хянаж, эцэслэн шийдвэрлэнэ.

ШАНГРИ-ЛА ЗОЧИД БУУДАЛ
09:30 цагт: Нүүрсний салбарын худалдаа хөрөнгө оруулалтын олон улсын "Coal Mongolia-2019" чуулга уулзалт, үзэсгэлэн үргэлжилнэ. Утас: 88041040

БАРИЛГАЧДЫН ТАЛБАЙ
10:00 цагт: Барилга, хот байгуулалтын яамны "Нээлттэй хаалганы өдөрлөг", Барилгачдын баяр-2019 арга хэмжээ болно. Утас: 80189929, 91119757

ҮНДЭСНИЙ МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
10:30 цагт: Хөдөлмөрийн үндэсний нам /ХҮН/-аас мэдээлэл хийнэ.

MN-МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
11:00 цагт: Үндсэн хуулийн асуудлаар залуус байр сууриа илэрхийлнэ.

ХАНГАРДИ ОРДОН
11:00 цагт: "Хийморь" морьт харвааны олон улсын тэмцээний хэвлэлийн хурал болно.

ШУТИС-ИЙН V БАЙР
12:00 цагт: БСШУСЯ-ны харьяа "Инженер, технологийн дээд боловсрол" төслийн Хамтарсан судалгаа хөтөлбөрийн хүрээнд "Барилгын материалын туршилт судалгаа, шинжилгээний итгэмжлэгдсэн лаборатори"-ийн нээлт болно.

"БЛЬЮ СКАЙ" ЗОЧИД БУУДАЛ
15:00 цагт: Монгол-Оросын хамтарсан биологийн болон палеонтологийн  экспедицийн 50 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал болно. Утас: 98119897

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
607711
1 эможи

keyboard_arrow_up