COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Гарааны бизнесийг дэмжих дэмжих хөтөлбөрийн БҮРТГЭЛ өнөөдөр ДУУСНА

2019 оны 9 сарын 04

Arslan.mn

Танилын хүрээллээ тэлэх, авьяас чадвараа нээн илрүүлэх, өөрийн хувийн бизнесээ эхлүүлэх хүсэлтэй, санхүүжилт хайж байгаа залуусыг Баянгол дүүргийн "Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр"-т оролцохыг урьж байна.

ХЭН ОРОЛЦОХ ВЭ?
* Баянгол дүүргийн иргэн байх /Түр оршин суугч оролцох боломжгүй/
* 15-34 настай байх /Нас хэтэрсэн бол оролцох боломжгүй/
* Баг, бүлгээрээ оролцоно / 2 ба түүнээс дээш хүний бүрэлдэхүүнтэй байна. Бүх гишүүд бүртгүүлнэ / 
* Шинэ бизнес санаатай байх /Тухайн бизнесийнхээ талаар сайтар судалгаа хийсэн, мэдлэг хуримтлуулсан байх/
* 9-р сарын 6,7,8-нд 3 бүтэн өдөр багаараа сургалтанд суух боломжтой байх
* Шинэ зүйлсийг суралцах хүсэл эрмэлзэлтэй байх.
* Ажил хөдөлөмөр эрхэлдэггүй, ажил идэвхтэй хайж байгаа болон, шинээр бизнес эхлүүлэх гэж байгаа залуус бүртгүүлэх боломжтой.

БУСАД: 
* Арга хэмжээ нь үнэ төлбөргүй.
* Та төсөл бичих шаардлагагүй.
* Та компанитай байж болохгүй
* Та ямар нэгэн компани, бизнесийн байгууллагад нийгмийн даатгал төлдөггүй байх /Хувиараа төлдөг бол болно/
* Ажил хөдөлмөр эрхэлдэггүй байх

САНХҮҮЖИЛТ:
Хэрэв таны шинэ санаа шилдгээр шалгарвал 10,000,000 төгрөгийн санхүүжилтийг хүүгүй, ямар нэгэн барьцаагүй, 36 сарын хугацаанд эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр авах бүрэн боломжтой.

ҮЕ ШАТ:
1-р үе шат: 08/12-09/04 Бүртгэл явагдах.
2-р үе шат: 09/04-нд нийт бүртгүүлсэн залуучуудаас шилдэг бизнес санаатай 50-55 залуусыг анкетаар шүүн шалгаруулах
3-р үе шат: 09/06-08 хооронд 3 өдрийн сургалтанд хамрагдаж нийт шигшигдсэн санаанаас оролцогчид өөрсдөө шилдэг 20 хүртлэх санааг шалгаруулна.
4-р үе шат: 09/08-нд #PitchingDay сургалтанд хамтрагдсан залуусын бизнес санаанаас 10-15 багийн санааг шүүгчид дараагийн шатанд шалгаруулна. 
5-р үе шат: Шалгарсан багууд 09/08-10/14 хүртэл 5 долоо хоногийн хурдасгуур хөтөлбөрт хамрагдах.
6-р үе шат: #Demoday арга хэмжээ - Шүүгчид шилдэг багуудыг шалгаруулж тухайн дүүргийн өгөгдсөн квотын дагуу шалгарсан багуудад санхүүжилт олгоно. 
7-р үе шат: Санхүүжилт авахаар шалгарсан багууд дүүргийн ХХҮХэлтэстэй гэрээ байгуулж санхүүжилтээ авах.

БҮРТГҮҮЛЭХ ХОЛБООС: https://forms.office.com/Pages/ResponsePage.aspx…

Багаараа орж байгаа бол гишүүн тус бүрээр бүртгүүлнэ. Бүртгүүлээгүй хүн оролцох боломжгүйг анхаарна уу!

2019 оны 09 дугаар сарын 04-ны өдөр хүртэл бүртгэнэ. 
9 дугаар сарын 05-ны өдөр тэнцсэн багуудад мэдэгдэнэ.

2019 оны 09 сарын 06нд 09:30 цагт тэнцсэн оролцогчид "Стартап Маркетинг Спэйс" төв дээр иргэний үнэмлэхтэйгээ ирнэ.

Дэлгэрэнгүй мэдээллийг:
7577-6777, 9900-7899

Эх сурвалж: Баянгол дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
607645
0 эможи

БГДХХҮХ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up