COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Ж.Мөнх-Эрдэнэ: Улаанбаатарт газар хөдлөлтөд тэсвэргүй 234 орон сууцыг ашиглахыг хориглосон

2019 оны 9 сарын 04

Arslan.mn

Нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газраас Улаанбаатар хотод байгаа шаардлага хангахгүй байр, орон сууцын талаар мэдээлэл хийлээ.

Arslan.mn

Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын Барилгын чанар аюулгүй байдлын хэлтсийн дарга Ж.Мөнх-Эрдэнэ " Улаанбаатар хотод 2000 оноос өмнө баригдсан нийт 1,937 барилга бий. Үүний 1,413 нь орон сууц бол төрийн өмчийн болон олон нийтийн 524 барилга юм.

Одоогийн байдлаар бид дээрх барилгуудын 658 нь газар хөдлөлтийн эрсдэлийн дүгнэлт гаргаад байна.

Орон сууцуудын хувьд газар хөдлөлтөд тэсвэртэй 182, хүчитгэх шаардлагатай 192, газар хөдлөлтөд тэсвэргүй 354 барилга байгаагаас мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн дүгнэлтээр 234-г нь ашиглахыг хориглосон.

Төрийн өмчийн болон олон нийтийн байрилга байгууламжийн хувьд газар хөдлөлтөд тэсвэртэй 18, хүчитгэх шаардлагатай найм, газар хөдлөлтөд тэсвэргүй 33 барилга байгууламж байна.

2019 оны улсын төсөвт хөрөнгөөр олон нийтийн 76 барилга байгууламжид үзлэг шалгалт хийх, дүгнэлт гаргах үйл ажиллагаа явагдаж байна" гэв.

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
607638
0 эможи

keyboard_arrow_up