COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 18, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

“Salon & Studio” салон эмчилгээний гоо заслын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүй байжээ

2019 оны 9 сарын 04

Arslan.mn

Иргэний гомдлын дагуу БГД-ийн 2 дугаар хороонд байрлах  иргэн Б.О-ийн  “Salon & Studio” гоо сайхны газарт  хамтарсан хяналт шалгалт хийгдлээ.

Шалгалтаар тус газар нь эмчилгээний гоо заслын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүй, арьс гоо заслын мэргэжлийн эмчгүй, орон тооны эмчилгээний гоо заслын сувилагчгүйгээр батга эмчилгээ, эхэсийн тарилга, чих цоолох, хөмсөг шивэх үйлчилгээг хийж байжээ.

Мөн шивээсчин Б.Г нь иргэнд хөмсөг шивэх үйлчилгээ үзүүлэхдээ Арьс, эмчилгээний гоо заслын оношилгоо эмчилгээний түгээмэл  үйлдлийн ямар стандарт мөрдөж, шивээс хийсэн нь тодорхойгүй, үйлчилгээ үзүүлсэн үйлчлүүлэгч нарт үзлэгийн бүртгэл хөтөлдөггүй, хийсэн үйлдлийг баримтжуулдаггүй, үйлчлүүлэгчийн нэр хаяг болон мөнгө хураасан баримт бичиг байхгүй зэрэг зөрчил илэрсэн.

Иймд илэрсэн зөрчлийг үндэслэн ЗТХ-ийн 6.7.1 дэх заалтаар шийтгэл ногдуулж, хялбаршуулсан журмаар шийдвэрлэж ажиллалаа.

Arslan.mn

Эх сурвалж: НМХГ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
607625
0 эможи

НМХГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up