COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

НАЗХГ: 100 айлын авто замын ажил бүрэн дуусаагүй

2019 оны 8 сарын 28

Нийслэлийн Автозамын Хөгжлийн Газар-н зураг.

СҮХБААТАР ДҮҮРГИЙН 11,12-Р ХОРОО, ЦАГДААГИЙН ГУДАМЖ, 100 АЙЛЫН УУЛЗВАРААС 32-Н ТОЙРОГ ХҮРТЭЛХ 1,6 КМ АВТО ЗАМЫН БАРИЛГЫН АЖЛЫН ТАЛААР ТАШАА МЭДЭЭЛЛҮҮД ИРГЭДЭД ХҮРГЭЖ БАЙГАА ТУЛ ЗАЛРУУЛГА МЭДЭЭЛЛИЙГ ХҮРГЭЖ БАЙНА.

Тус 1,6 км авто замын шинэчлэлтийг ажлыг хийж гүйцэтгэхээр Улаабаатар зам, засвар арчлалтын газар ОНӨААТҮГ нь 2019 оны 07-р сарын 01-ны өдөр зам барилгын ажлыг эхлүүлж 2019 оны 10-р сарын 01-ны өдөр хүлээлгэн өгөхөөр гэрээг хийсэн. Гэвч хөдөлгөөний эрчим ихтэй тус замыг хичээл сургуулийн хөдөлгөөн нэмэгдэж, түгжрэл үүсэхээс өмнө иргэдээ ая тухтай зорчуулахын тулд шахуу төлөвлөж, ажиллах хүч, техникийг нэмэгдүүлж хөдөлгөөнийг 2019 оны 08-р сарын 27- ны өдөр зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээсэн.
Тус замыг улсын комисст хүлээлгэн өгч, нээлт хийгээгүй бөгөөд үргэлжлүүлэн дугуйн зам, явган хүний зам гэрэлтүүлгийн ажлууд хийгдэж байгаа ба гэрээт хугацаандаа хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна. Олон нийтийн сүлжээгээр ажил бүрэн дуусаагүй байгаа үеийн зургийг буруу ташаа тайлбар мэдээллийн хамт хүргэсэн байна.

Нийслэлийн Автозамын Хөгжлийн Газар-н зураг.Нийслэлийн Автозамын Хөгжлийн Газар-н зураг.Нийслэлийн Автозамын Хөгжлийн Газар-н зураг.Нийслэлийн Автозамын Хөгжлийн Газар-н зураг.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
607346
0 эможи

keyboard_arrow_up