COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

НМХГ: Сургууль, цэцэрлэгүүдэд хийсэн хяналт шалгалтаар 410 зөрчил илрүүлж, 5 хуулийн этгээдэд торгууль ногдууллаа

2019 оны 8 сарын 28

Arslan.mn

НМХГ-аас сургууль цэцэрлэгийн хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын хяналт шалгалтын явц байдлын талаар мэдээлэл хийлээ.
Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй бүх шатны сургалтын байгууллагын хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил, элсэлтийн үйл ажиллагаанд боловсрол, эрүүл, ахуй халдвар хамгаалал, хүнсний чанар стандартын хяналтын чиглэлээр шалгалт хийгдэж байна.

Шалгалтад нийт 190 байгуулага хамрагдахаас энэ сарын 27-ны байдлаар 51 хувийн гүйцэтгэлтэй байна.

Arslan.mn

Шалгалтаар нийт 410 зөрчил илрүүлж, газар дээр нь 120 буюу 29 хувийг арилгуулж, нийт улсын байцаагчийн 68 заалт бүхий 16 албан шаардлагыг хүргүүлэн, Зөрчлийн тухай хуулийн дагуу 5 хуулийн этгээдэд торгууль шийтгэвэр ногдууллаа. 

Боловсролын хяналтын чиглэлээр:

Сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудад илэрсэн зөрчлүүд:
- 121, 263, 264, 34, 66, 100, 114 дүгээр цэцэрлэгүүд нь сургалтын ажил эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагад нэмэлт өөрчлөлт /цэцэрлэгийн хаяг, багшийн тоо, бүлгийн тоо нэмэгдсэн зэрэг/ бичилтийг хийлгээгүй; 
- 105, 263, 264, Бэмби, Дүүрэн үйлс, Бяцхан хилчид цэцэрлэгүүд нь хамран сургах тойргийн хүүхдийн судалгааг холбогдох хууль дүрмийн дагуу гаргаагүй; 
- 255, 59, 50, 3,55, 105, 111, 113, 119, 125, 176, 16 цэцэрлэгүүд нь нэг багшид ногдох хүүхдийн тоо их норм, нормативыг хангаагүй; 
- 176, 260, 263, 119, 34, 66 дугаар цэцэрлэгүүд нь хууль бус төлбөр хураамж авахгүй талаар байгууллагын дотоод дүрэм журамд тусгаагүй; 
Сургалтын орчны талаар: 
- 121 дүгээр цэцэрлэг зориулалтын бус байртай, 59 дүгээр цэцэрлэг нь барилга байгууламж шаардлага хангаагүй; 
- 255, 51, 54, 248, 111, 59, 50, 3, 260, 263, 264, 15, 34, 66, 100, 114, 121, 165, 155, 220, Бэмби, Дүүрэн үйлс, Бяцхан хилчид цэцэрлэгүүд нь сургалтын гадна орчин шаардлага /тоглоомын талбай, эдэлбэр газар, гэрэлтүүлэг, камер, аюулгүй байдлын үзүүлэлт/ хангаагүй; 
- 125, 263, 264, 51, 34, 66, 100, 121 дугаар цэцэрлэгүүд нь сургалтын дотоод орчны шаардлага /агааржуулалт, камер, зориулалтын ширээ сандал, хөгжим, биеийн тамирын заал/ хангаагүй; 
- 255, 59, 50, 3, 55, 105, 119, 125, 176, 263, 264, Бяцхан хилчид, 54, 51, 68, 248, 15, 34, 66, 49, 121, 165 цэцэрлэгүүд нь сургалтад ашиглах сургалтын хэрэглэгдэхүүн хүрэлцээгүй; 
Багшлах бүрэлдэхүүний талаар:
- 260, 51, 248, 114, 165, Бэмби, Дүүрэн үйлс, Бяцхан хилчид нь багшлах бүрэлдэхүүнээр бүрэн хангагдаагүй, Бэмби, Дүүрэн үйлс, Бяцхан хилчид цэцэрлэгүүд туслах багшгүй; 
- 176, 260, 263, 264, 220, Бэмби, Дүүрэн үйлс, Бяцхан хилчид цэцэрлэгүүдэд Засгийн газрын 311 дүгээр тогтоол /дотоод хяналтыг сайжруулах тухай/ хэрэгжилт хангалтгүй; 
Ерөнхий боловсролын сургуулиудад илэрсэн зөрчлүүд:
- Буянт ухаа цогцолбор, 118, 130 дугаар сургуулиуд нь сургалтын ажил эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлага хангаагүй; 
- Буянт ухаа цогцолбор сургууль нь элсэлтийн үйл ажиллагаа ил тод нээлттэй, эцэг эх хяналт тавих боломж бүрдээгүй, хууль бус төлбөр, хураамж авахгүй байх заалтыг сургуулийн хэмжээнд мөрддөг эрх зүйн баримт бичигт тусгаж мөрдөөгүй; 
- 106, 107 сургуулиуд нь сургуулийн дүрэм, журмыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн боловсруулан баталж, мөрдөөгүй, багшийн сонгон шалгаруулалтын үйл ажиллагааны бэлтгэл ажил хангагдаагүй; 
- Буянт ухаа цогцолбор, 106, 107, 143, 130, 118, Абсолют элит, Шинэ зуун билэг сургуулиуд нь хүүхэд хамгааллын дүрэм боловсруулан баталж мөрдөөгүй; 
- Буянт ухаа цогцолбор, 106, 107, 143, 32, 118, 130, 50, 24, 61, 72, 117, 138, Абсолют элит, Шинэ зуун билэг сургуулиуд нь багшийн хөгжлийг дэмжих хөтөлбөр боловсруулан баталж мөрддөөгүй, багш хөгжлийн төвийн үйл ажиллагааг зохион байгуулж, төсөв санхүүгийн дэмжлэг үзүүлж ажиллаагүй; 

Сургалтын орчны талаар: 

- Абсолют элит, Шинэ зуун билэг сургуулиуд нь зориулалтын бус байртай; 
- Шавь, Буянт ухаа цогцолбор, 106, 107, 143, 4, 32, 130, 50, 24, 138, Абсалют элит, Шинэ зуун билэг, Элбэг сургуулиуд нь сургалтын гадна орчны шаардлага /газар, ашиглалт, биеийн тамирын талбай, аюулгүй байдал/ хангаагүй; 
- Шавь цогцолбор, 143, 71, 72, Абсолют элит, Шинэ зуун билэг сургуулиуд нь сургалтын дотоод орчны шаардлага /анги, кабинетын тохижилт/ хангаагүй; 
Багшлах бүрэлдэхүүний талаар:
- Шавь цогцолбор, 4, 16, 32, Шинэ зуун билэг сургуулиуд нь мэргэжлийн багшаар бүрэн хангагдаагүй, 
- Абсолют элит, Эрдмийн уурхай сургуулиудын нийт багш нарын 90-ээс доошгүй хувьд нь үндсэн багшгүй; 
Дотоод хяналтын талаар: 
- 143, Эрдмийн уурхай, Элбэг сургуулиудад Засгийн газрын 311 дүгээр тогтоолын хэрэгжилт хангалтгүй; 
- Шалгалтад хамрагдсан ерөнхий боловсролын сургуулиуд нь 2019-2020 оны хичээлийн жилийн цагийн төлөвлөлтийг БСШУС-ын сайдын 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн А/490 тоот тушаалаар баталсан сургалтын төлөвлөгөөнд нийцүүлэн төлөвлөгөөгүй байна. 
Эрүүл ахуйн хяналтын чиглэлээр:
Сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудад илэрсэн зөрчлүүд:
- 220, 138, 111, 3, 59 дүгээр цэцэрлэгүүдийн гадна тоглоомын талбай аюулгүй байдлын шаардлага хангахгүй; 
- 61, 138, 140, 155, 174, 220, 222, 121, 145-р цэцэрлэгүүд нь ундны усны шинжилгээ хийлгээгүй;
- 107, 55, 264, 3, 59, 51, 248 дугаар цэцэрлэгүүдийн гадна талбайн тохижилт шаардлага хангахгүй;
- 111, Эрхэм эрдэнэ, Мандах нарны үрс, Нандин 3 эрдэнэ, Нахиа цэцэрлэгүүдийн хог хаягдлын цэг эрүүл ахуйн шаардлага хангахгүй;
- 49, 121, 165 дугаар цэцэрлэгүүд нь сургалтын байранд шавьж, мэрэгч устгал, халдваргүйтгэл хийлгээгүй; 
Ерөнхий боловсролын сургуулиудад илэрсэн зөрчлүүд:
- 4, 21, Шавь цогцолбор сургуулиудын гадна тоглоомын талбай аюулгүй байдлын шаардлага хангахгүй; 
- 117 сургуулийн биеийн тамирын заал эрүүл ахуйн шаардлага хангахгүй;
- 21, Шавь цогцолбор сургуулийн гадна талбайн тохижилт шаардлага хангахгүй;
- 9 дүгээр сургуулийн хог хаягдлын цэг эрүүл ахуйн шаардлага хангахгүй байна.

ШУУД ҮЗЭХ:

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
607344
0 эможи

keyboard_arrow_up