COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

НМХГ-аас маршрутын бус ЗАМД байнгын хяналтыг явуулж байна

2019 оны 8 сарын 28

Arslan.mn

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолоор Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт зөвшөөрөгдсөнөөс бусад хэрэгцээнд түүхий нүүрс хэрэглэхийг энэ оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс хориглосон. Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих чиг үүргийг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын “Агаарын чанарын хяналтын хэлтэс” хэрэгжүүлэн ажиллаж байгаа бөгөөд дээрх тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд маршрутын бус замаар Улаанбаатар хот руу түүхий нүүрс тээвэрлэх үйл ажиллагаанд хяналт тавих, урьдчилан сэргийлэх зорилгоор явуулын хяналтын цэгийг ажиллуулж байна.

Arslan.mn
Тус хяналтын цэгт үүрэг гүйцэтгэж байгаа Мэргэжлийн хяналтын байгууллагын албан хаагчид нь түүхий нүүрсийг Улаанбаатар хот руу нэвтрүүлэхээс урьдчилан сэргийлэх хяналт тавихаас гадна байгалийн ургамал, ой, ойн дагалт баялаг, амьтан, амьтны гаралтай түүхий эд зэрэг байгаль орчны хяналт, мөн элс, хайрга, дайрга зэрэг уул уурхайн түүхий эдийн тээвэрлэлтэд байнгын хяналт тавьж ажиллаж байна.

Arslan.mn
Энэ ажлын хүрээнд Орчны Бохирдлыг Бууруулах Үндэсний хорооноос Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газарт авто тээврийн товчоод болоод нүүрс тээвэрлэн оруулж ирэх боломжтой замуудад ажиллах 4 явуулын ажлын байрыг хүлээлгэн өгсөн ба Гүнтийн хяналтын цэгт байнгын хяналт шалгалт хийж байгаа Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн ерөнхий газрын албан хаагчдын ажлын орчин нөхцөлийг сайжруулж компьютер, принтер, зургийн аппарат, камер, халаагч төхөөрөмж зэрэг шаардлагатай хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр хангаж ажиллалаа. 

Arslan.mn
2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс хойш Гүнтийн хяналтын цэгт хяналт шалгалт хийх хугацаанд Төв аймгийн Лүн сумаас зөвшөөрөлгүйгээр түүж бэлтгэсэн “Хонин арц” ховор ургамал 20 шуудай, Дархан уул аймгаас түүж бэлтгэсэн сэтгэцэд нөлөөлөх мансууруулах төрлийн ургамал 6 уут зэрэг зөрчлүүдийг илрүүлэн цаг тухай бүрт шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байна.

Эх сурвалж: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
607341
0 эможи

НМХГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up