COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

“Кимбаб чонгуг“ зоогийн газрын үйл ажиллагааг ажиллагааг албадан зогсоолоо

2019 оны 8 сарын 23

Arslan.mn

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчид өнөөдөр Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан “Кимбаб чонгуг” солонгос хоолны газрын үйл ажиллагааг албадан зогсоолоо.

Чингэлтэй дүүрэг дэх мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга Д.Хишигбаатар "Иргэнээс наймдугаар сарын 05-ны өдөр “Кимбаб чонгуг” ресторанаар үйлчлүүлж байх үед хоолноос хар хорхой гарлаа гэсэн гомдлыг манайд ирүүлсэн. Мөн Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хорооны 37 дугаар байрны оршин суугчдын зүгээс удаа дараа энэ ресторантай холбоотой гомдол ирсээр байсан. Хиншүү хярвас ихтэй байна. Хоолны үнэр үнэртээд амьдрахад хэцүү байна, үйл ажиллагааг нь зогсоож өгөөч гэсэн өргөдлийг удаа дараа ирүүлсээр байсан. Иймд бид иргэний гомдол мэдээллийн дагуу ирж шалгаад Зөрчлийн хэрэг нээж 57 хоногийн хугацаатай үйл ажиллагааг нь зогсоосон боловч лац ломбыг зөвшөөрөлгүйгээр авч үйл ажиллагаагаа үргэлжлүүлсэн учраас Чингэлтэй дүүргийн прокурорын тогтоолын дагуу үйл ажиллагааг албадан зогсоож байна. " гэв.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
607181
7 эможи

keyboard_arrow_up