COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Баруун дөрвөн замын уулзвар орчимд автозамын зорчих хэсэгт машин шатжээ

2019 оны 8 сарын 22

Arslan.mn

Төв зам дээр машин шатсан осол өчигдөр орой болжээ. Тодруулбал,  Нийслэлийн Баянгол дүүргийн хоёрдугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, Баруун дөрвөн замын уулзвар орчимд автозамын зорчих хэсэгт иргэн Б-ын “Тоёота кроун” загварын суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлага 2019 оны наймдугаар сарын 21-ний 21:14 цагт иржээ.

Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн зургаан алба хаагч, нэг автомашинтай гурван километр замыг туулан 21:18 цагт очиж, таван минутын дотор галыг унтраасан байна.

Тээврийн хэрэгслийн бүрэн бус байдал, нэмэлт гэрэл хийх, ашиглалтын хугацаанаас шалтгаалж машин шатах гол нөхцөл болдог. Иймд жолооч нар хариуцлагатай байж тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлаа шалган, шаардлагатай засвар үйлчилгээг хийж байхыг Тээврийн цагдаагийн албанаас зөвлөлөө.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
10
ouch an post
3
confuse an post
1
angry an post
1
607120
15 эможи

Зочин
2019-08-22 12:57
аюултай
keyboard_arrow_up