COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Нийтийн эзэмшлийн газрыг чөлөөлөх ажил үргэлжилж байна

2019 оны 8 сарын 18

Arslan.mn

Нийтийн эзэмшлийн газар чөлөөлөх нэгдсэн арга хэмжээ үргэлжилж байна. Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Тусгаар тогтнолын талбайн баруун талд явган хүний зам дээр барьсан хашааг буулгаж, зам талбайг чөлөөллөө. Уг хашааг  "Тэнгис" кино театр нийтийн эзэмшлийн талбайг хамруулан барьсан учир олны хэл амыг их дагуулдаг байсан юм.

Мөн Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутагт байрлах "Футур" сургалтын төвийн шатыг чөлөөлж явган зорчигч чөлөөтэй зорчих нөхцөлийг бүрдүүлсэн байна.

Arslan.mn

Arslan.mn

Энэ мэт шинээр байшин, барилга барихдаа явган хүний зам руу оруулсан тохиолдол бишгүй бий. Иргэд энэ тухай мэдээллийг холбогдох хүмүүст яаж өгөхөө тэр бүр мэддэггүй. Тэгвэл шуурхай албаны  дугаар болох 310005 руу залгаж мэдэгдэж болох юм байна. Мөн газар зохион байгуулалтын алба болон харьяа дүүргийнхээ газрын албанд санал, хүсэлтээ гаргаж болно. Цахим орчинд бол Нийслэлийн газар зохион байгуулах албаны хуудсанд хандалт хийх боломжтой. Үүний дагуу холбогдох хүмүүс судалгаа хийж, чөлөөлөх ажиллагаа явуулах аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
606924
1 эможи

Шинэ зочин
2019-08-18 18:37
Жижиг сажиг газруудыг чөлөөлөх нь зөв , Гэхдээ хүүхдийн сургууль , цэцэрлэг барих газрыг дээрэмдээд авчихсан асуудлыг шийдэх хэрэгтэй байна даа ! !
Зочин
2019-08-18 14:35
сонирхолтой
keyboard_arrow_up