COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

“Солонгосын 7 хоног“ арга хэмжээ үргэлжилж байна

2019 оны 8 сарын 16

Arslan.mn

Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 29 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй "Солонгосын 7 хоног" арга хэмжээ Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулагдаж байна. Арга хэмжээ нь солонгос үндэсний хөгжмийн тоглолт, солонгос үндэсний хувцасны загварын шоу, үндэсний хоолны фестиваль, үндэсний тоглоом, цаасан урлал, гоо сайхны бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, Гоо даамны тэмцээн, “К-Поп” бүжгийн тэмцээн Солонгос, Монгол залуу хамтлаг дуучдын тоглолт, Нийслэлийн Улаанбаатар чуулгын тоглолт гэсэн баялаг хөтөлбөртэй 4 дэх өдрөө үргэлжилж байна.

Мөн арга хэмжээний үеэр сугалаа сугалах, вааранд сум шидэх, шаараар бүтээл урлах, нүүр будах, багаараа дээс тоглох зэрэг төрөл бүрийн сонирхолтой арга хэмжээнүүд үзэгч олон нийтийн дунд зохион байгуулагдана. Арга хэмжээ энэ сарын 18-ныг дуустал үргэлжилнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
606901
0 эможи

keyboard_arrow_up