COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Шалган нэвтрүүлэх товчоодод алба хаагчид 24 цагаар ажиллаж байна

2019 оны 8 сарын 16

Arslan.mn

Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор 2019 оны наймдугаар сарын 15-ны өдрөөс нийслэлийн Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Замын цагдаагийн албан хаагчид хамтран 24 цаг болон гурван ээлжээр шалган нэвтрүүлэх товчоодод ажиллаж байна.

Тэд аравдугаар сарын 30-ныг дуустал хяналт тавина.

  1. Сонгинохайрхан дүүргийн Эмээлт, Баруун турууны авто тээврийн Шалган нэвтрүүлэх товчоо
  2. Налайх дүүргийн Тэрэлж, төмөр замын 4-р зөрлөгийн авто тээврийн шалган бүртгэх товчоо
  3. Баянзүрх дүүргийн авто тээврийн шалган бүртгэх товчоо
  4. Багануур дүүргийн Хэрлэнгийн гүүрний авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоо
  5. Багахангай дүүргийн Замын цагдаагийн пост
  6. Хан-Уул дүүргийн Яармаг, Нисэх, Биокомбинатын шалган нэвтрүүлэх товчоодод байнгын үүрэг гүйцэтгэж байгаа юм гэж ОБЕГ мэдээлэв.

Тарваган тахал өвчний гаралт өмнөх оны мөн үеэс 14 хувиар нэмэгдсэнтэй холбоотойгоор Улаанбаатар хотод энэхүү халдварт өвчинтэй тэмцэх чиглэлд анхаарч ажиллахаар болжээ. 

Тарваган тахал нь Yersinia pestis  савханцараар үүсгэгддэг, мэрэгч амьтдаас хүнд  халдварладаг байгалийн голомтот хурц халдварт өвчин юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
606900
0 эможи

Зочин
2019-08-16 17:55
сонирхолтой
keyboard_arrow_up