COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Нисэхийн эцсийн автобусны буудлаас “Буянт - Ухаа 21“ дүгээр гудамж хүртэлх замыг хаалаа

2019 оны 8 сарын 15

Arslan.mn

Зам, тээврийн хөгжлийн яамны захиалгаар Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Нисэхийн эцсийн автобусны буудлаас "Буянт-Ухаа 21" дүгээр гудамж хүртэлх хатуу хучилттай 2.8 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил эхэлж байна.

Иймд 2019 оны наймдугаар сарын 15-ны 07:00 цагаас наймдугаар сарын 26-ны 06:00 цаг хүртэл тус авто замыг хэсэгчлэн хааж, эхлэл хэсэг болох Буянт-Ухаа-1 орон сууцны хорооллын баруун талын гэрлэн дохиогоор хойш Нисэхийн эцсийн автобусны буудал хүртэлх 1 км авто замд резайклер, өнгө болон суурь асфальтбетон хучилтын ажлыг хийж гүйцэтгэнэ. 

Тус чиглэлд зорчих жолооч та бүхэн бусад авто замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу гэж нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
606817
0 эможи

keyboard_arrow_up